Uncategorized

Байгууллагын үр ашиггүй ажиллагаа хэрхэн илэрдэг вэ?

2021-11-08
ICT group

Үр ашигаа нэмэгдүүлэх нь байгууллагуудын хувьд нэн тэргүүний зорилт бөгөөд ялангуяа үйлдвэрлэл, цаг хугацаанаас хамаарах бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхэлдэг бизнесүүдэд илүү мэдрэг асуудлуудын нэг гарцаагүй мөн.  Учир нь үр ашиггүй байдал гэдэг бол зөвхөн захирал, менежерүүд, тодорхой нэг алба, хэлтсийн хүрээнд тодорхойлогдох асуудал биш харин хүн бүрийн хүчин чармайлтыг үгүй хийх системийн асуудал юм.

Жижиг асуудал том асуудлын эхлэл болдог.

Бизнест, компаниудад үр ашиггүй байдал илэрч болох нийтлэг асуудлын талаар энэ удаагийн нийтлэлдээ дурдах бөгөөд үр ашиггүй байдал хэрхэн илэрч байгаад нухацтай анхаарч эхэлмэгц асуудал таны төсөөлж байснаас хамаагүй гүн гүнзгий байгааг олж харна. Асуудлыг эрт илрүүлэх нь бизнес эрхлэгчид хөгжих, үр ашигтай ажиллах чадавхаа нэмэгдүүлэх, ирээдүйд гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхэд тусална. 

Үр ашиггүй байдал мөнгө зарлагадна 

Үр ашиггүй байдал гэдэг нь ижил үр дүнд хүрэхийн тулд шаардлагатай хэмжээнээс илүү их мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийг зарцуулах нэр юм. Стандартын бус бүтээгдэхүүн, бараа материалын илүүдэл, хомсдол, утасны төлбөр гэх мэт ирээдүйн орлогын мөнгөн дүнг бууруулах зардлууд юм. 

Эдгээр байдлаас болж олон байгууллага жил бүр орлогынхоо 20-30 хувийг буюу шинэ хэрэглэгч татахад зориулах судалгаа, хөгжүүлэлтийн төсвийг алдаж байна гэж ойлгож болно. 

Үр ашиггүй байдал нь цаг хугацаа алдана

Үр ашгийн хувьд цаг хугацааг секунд, минут, цагаар хэмжихээс гадна тухайн цаг хугацаанд хийгдэх боломжтой гарцаар хэмждэг.  Тиймээс аливаа ажил төслийн процесс, өгөгдсөн хугацаанд хийгдээгүй байх нь ажлын гүйцэтгэл, бүтээгдэхүүний гарцад нөлөөлдөг. 

Тухайн өдөр сэтгэл санаа тавгүй байгаа ажилтан, сайн амарсан, сэтгэл санаа өөдрөг байгаа ажилтантай харьцуулахад бүтээмж хэзээ ч ижил байдаггүй. Тиймээс ажилчдын сэтгэл зүй, цаашлаад ажлын байрны уур амьсгал ажлын бүтээмж, цагийн зөв зохион байгуулалтад чухал нөлөөтэй. 

Үр ашиггүй байдал нь чанарыг бууруулна

Байгууллагууд процессийн хаана алдаа, эндэгдэл гарч буйг хянан, сайжруулах зорилгоор нэвтрүүлж буй нийт чанарын менежмент, зургаан сигма гэх мэт аргачлалуудын үр дүнд алдагдсан чанарын шалгуур үзүүлэлтүүд нь үр ашиггүй байдлыг илэрхийлнэ. 

Чанарын хяналт шалгалтын процесс нь алдааг цаг тухайд нь олж авдаггүй тул бараа бүтээгдэхүүний гэмтэл, согог нь үйлчлүүлэгчдэд шууд хүрч болзошгүй. Нөгөө талаас сэтгэл ханамжгүй, аз жаргалгүй ажилчид болон хуучирсан тоног төхөөрөмж, программ хангамж нь  машин механизм нь алдаа гаргах магадлал өндөр байдаг. 

Тиймээс процессийн явцад үр ашиггүй байдлыг засах нь аливаа бизнесийн амжилтад нөлөөлж, чанарын доголдлыг арилгах үр дүнтэй.

Үр ашиггүй байдал ажилчдын сэтгэл санаанд сөргөөр нөлөөлнө 

Санамсаргүй эсвэл процессийн буруу төлөвлөлтөөс үүдсэн алдааны улмаас илүү цаг ажиллах нь ямар ч ажилтны хувьд дахин энерги зарцуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэдэг төдийгүй сэтгэл ханамжгүй ажиллах хүчийг бий болгож байдаг. 

Ажлын байрны тодорхойлолтын дагуу хүний нөөцийн бодлого үе шаттай, бодитой хэрэгждэг ажлын байр бол хүмүүсийн ажиллахыг хүсдэг газар бөгөөд энэ нь цаашлаад борлуулалт, маркетинг, харилцагчийн үйлчилгээний үр дүнг бүхэлд нь өөрчлөх боломжтой. 

Мөн нөгөөтээгүүр үр ашиггүй байдлыг бууруулах гэдэг нь ажилчдыг аливаа техник, технологиор орлуулах гэсэн нэр биш бөгөөд тэднийг ажлын байрандаа илүү сонирхолтой, утга учиртай ажиллах нөхцөл боломжоор хангахад илүү анхаарах хэрэгтэй гэдгийг илтгэнэ.