Uncategorized

Блокчэйн нэвтрүүлснээр байгууллагад бий болох давуу талууд

2021-11-08

Сүүлийн үед манай улсад төдийгүй дэлхий дахинаа анхаарлын төвд байгаа сэдвүүдийн нэг яах аргагүй блокчэйн технологи. Тиймээс энэ удаагийн нийтлэлээр блокчэйн технологи нь криптовалют төдийгүй бизнесийн үйл ажиллагаа, системд технологийн дэвшлийг хэрхэн бий болгож байгаа талаар хүргэе.

Блокчэйн гэж юу вэ?

Блокчэйн гэдэг нь өгөгдөл буюу дата мэдээллүүдийг хадгалдаг нэгэн төрлийн мэдээллийн бааз гэж хэлж болно. Бааз доторх дата мэдээллийг Блок (Block) гэж нэрлэгдэх хэсгүүдэд багцлан хадгалж уг сүлжээнд холбогдсон бүх компьютерт ижил хуулбар болгон тархмал (Decentralized) хэлбэрээр хадгална. Тэдгээр блокуудыг өөр хоорондоо гинжин хэлхээ (Chain) буюу математик тооцоолол, цахим нууцлалын аргаар хэлхэн холбосноор бидний ярьж буй Блокчэйн (Blockchain) үүсэх юм.

Уг технологи нь олон нийтийн болон хувийн гэсэн 2 төрлийн сүлжээнээс бүрдэнэ. Олон нийтийн сүлжээ нь илүү нээлттэй өгөгдөлд суурилсан тархмал санхүүгийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд чиглэсэн байна.

Харин Хувийн сүлжээ нь Төрийн болон Хувийн хэвшлийн байгууллагууд хоорондоо зөвшилцөлд хүрч, мэдээлэл хуваалцах, өгөгдлийн нууцлал болон эрхийн зохицуулалт хийх, боловсруулалтын зардал хэмнэх зэрэг зорилготой энтерпрайс төвшний сүлжээ.

Блокчэйний хэрэглээ

Энэхүү технологийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд төрийн байгууллагуудад болон хувийн хэвшил, томоохон брэнд компаниудын үйл ажиллагаа, бизнесийн бүхий л салбаруудад хурдацтайгаар нэвтрүүлж байна. Жишээлбэл:

  • Тээвэр зууч
  • Эрүүл мэнд
    Банк санхүү
  • Боловсрол
  • Харилцаа холбоо
  • Худалдаа
  • Хөдөө аж ахуй
  • Даатгал гэх мэт эдийн засгийн томоохон салбаруудад амжилттай нэвтрүүлж байна.

Бизнесүүдэд ямар давуу талыг олгох вэ?

  • Бодит цагийн хяналт
  • Сүлжээнд холбогдсон оролцогч бүр мэдээлэл солилцох
    Эдийн засгийн өгөөж өндөр
  • Бүх мэдээлэл ил тод
  • Сүлжээн доторх бүхий л мэдээллүүд баталгаажсан
  • Гүйлгээ, шилжүүлэг бүр хянан баталгаажсан
  • Аюулгүй шийдэл
  • Сүлжээ доторх мэдээллийг өөрчлөх болон устгах боломжгүй.

Блокчэйн технологийн хамгийн том давуу тал нь ямар нэг бизнесийн салбар голохгүйгээр уялдаж чаддагаараа онцлогтой. Түүнчлэн бизнесийн байгууллагуудад блокчэйн технологи нэвтэрснээр ЗАРДАЛ, ЦАГ ХУГАЦАА ХЭМНЭХ, НУУЦЛАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ хангах гээд хамгийн тулгамддаг, чухал асуудлуудыг шийдэх боломжтой.

Мэдээллийн аюулгүй байдал

Бидний ихэвчлэн ашигладаг iCloud, Dropbox, Google зэрэг үүлэн технологиор төвлөрсөн буюу нэг компани, байгууллага таны бүх мэдээллийг хадгалж байдаг. Харин блокчэйн технологийг ашиглавал хувийн мэдээлэл, цаашлаад хэрэглэгчдийн мэдээллээ хэн нэгэнд даатгалгүйгээр өөрт хэрэгтэй багтаамжийг урьдчилан худалдан авч зөвхөн өөрөө л нэвтрэх боломжтой болно.

Цахим ID /Digital ID, KYC/

Аливаа байгууллагууд хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдах эрсдэлүүд  байдаг. Тэгвэл криптографи, нууц түлхүүр, цахим гарын үсгийг ашигласнаар уг эрсдэлээс сэргийлэх боломжтой юм. Блокчэйн дээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, бизнесийн томоохон гэрээ гээд бүгдийг хадгалж болно.

Ухаалаг гэрээ /smart contracts/

Гуравдагч этгээд буюу зуучлагчийн оролцоогүйгээр та хэн нэгэнтэй гэрээ хийх боломжтой болно гэсэн үг. Жишээ нь, та автомашин худалдан авахдаа нөгөө талын хүнтэйгээ шууд ухаалаг хэлбэрээр гэрээгээ хийх, эсвэл хэн нэгэнтэй ирээдүйд тодорхой нөхцөл хангагдсаны дараа төлбөр  төлөгдөнө гэдгээ оруулахад яг тэр нөхцөл биелсэн тохиолдолд тэр гүйлгээ хийгдэх зэргээр явагдах юм.

Холбоотой мэдээлэл: Компани хэрэглэгч хоёрын дунд итгэлцлийг хэрхэн бий болгох вэ?