Блог

Яагаад Онлайн зээлийн систем нэвтрүүлэх нь чухал вэ?

2022-01-10

Covid 19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн бизнесүүд хэрэглэгчидтэйгээ алсын зайнаас харилцах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ үзүүлэх, хүргэх хамгийн дөт бөгөөд үр ашигтай хувилбарыг эрэл хайгуул хийх болсон. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдалтай харьцуулахад нийтээр даган мөрдөх дүрэм, журам суларсан ч бизнесийн байгууллагуудын хувьд технологийн тусламжтайгаар хэрэглэгчидтэйгээ холбогдох, үйлчилгээгээ үзүүлэх эрэлт улам нэмэгдсээр байна. Үүний нэг тод илрэл нь санхүүгийн салбар тэр дундаа зээлийн үйлчилгээ болон дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд онлайн зээлийн системийн тусламжтайгаар хэрэглэгчиддээ илүү ухаалаг, хялбар үйлчилгээг санал болгосоор байна.

Онлайн зээлийн систем гэж юу вэ?

Онлайн зээлийн систем нь Банк бус санхүүгийн байгууллага, зээл олгогч болон бусад дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад зээлийн баримт бичиг шалгах, зээл боловсруулах, зээл олгох, хэрэглэгчийн скоринг хийх зэрэг цаг хугацаа хүн хүч, цаг хугацаа их шаардах зээлийн үйлчилгээний мөчлөгийн янз бүрийн үе шатуудыг автоматжуулахад тусалдаг хэрэгсэл юм. Энэхүү программ хангамж нь хууль тогтоомжид нийцүүлэн, эрсдэлийн үнэлгээ хийх бөгөөд ББСБ болон бусад зээл олгогч байгууллагын үр ашгийг дээшлүүлэхэд тусалдаг. Мөн онлайн зээлийн системийг ашигласнаар харилцагчдынхаа санхүүгийн асуудлыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шийдэх боломжтой.

Холбоотой нийтлэл: Бизнесүүдийн зайлсхийдэг чухал зүйл бол технологийн өөрчлөлт

Онлайн зээлийн систем нэвтрүүлснээр байгууллагад бий болох давуу тал:

Автоматжуулалт

Зээлийн эх үүсвэрийн програм хангамж нь захиалгат зээлийг батлах дүрэм, эрсдэлийн шинжилгээний алгоритмын тусламжтайгаар андеррайтерийн үйл явцыг автоматжуулдаг. Энэ нь гар аргаар тооцоолох хэрэгцээг багасгаж, зээл батлах үе шатанд шийдвэр гаргах үйл явцыг хурдасгадаг.

Үр ашиггүй зардлуудыг бууруулна 

Энэхүү программ хангамж нь үйлчлүүлэгчдэд тодорхой ажлуудыг бие даан гүйцэтгэх өөрөө өөртөө үйлчлэх порталаар хангадаг. Энэ нь үр ашгийг дээшлүүлж, захиргааны ажил багассанаар Зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын зардлыг бууруулдаг.

Бодит цагийн тайлан 

Энэхүү программ хангамж нь бодит цаг хугацаанд зээл олгох үйл явцыг эцэс төгсгөлгүй хянах боломжийг санал болгодог. Энэ нь зээлийн үйлчилгээний мөчлөгийн алхам бүрийг хянахад тусалдаг бөгөөд энэ нь байгууллага даяар ил тод байдлыг бий болгодог.

Баримт бичгийн менежмент 

Бүх баримт бичгийг (зээлийн мэдүүлэг, орлогын тайлан гэх мэт) төвлөрсөн байршилд байршуулж, хадгалж, хуваалцаж, мэдээлэлд холбогдох бүх хүмүүст хялбар болгоно.

Зээл боловсруулах

Зээлийн хүсэлтийг хүлээн зөвшөөрөхөд шаардлагатай бүх мэдээллийг цуглуулж, шаардлагатай бичиг баримтыг бэлтгэнэ.

Нэгдсэн удирдлага 

Зээлийн үйлчилгээний бүх мөчлөгийн туршид өөрчлөлтүүдийг хянаж, огноо/цагийн бүртгэлийг харах боломжтой. Бодлого зохицуулалтыг дагаж мөрдөөгүй байдлыг хянах, удирдах боломжтой.

Хэрэглэгчийн менежмент 

Хэрэглэгчийн мэдээлэл, харилцан үйлчлэлийн талаар дүн шинжилгээ хийх, хэрэглэгчийн хандалтыг нэмэгдүүлэх боломжтой.

BBX