Ирээдүйг хамтдаа бүтээе

Ай Си Ти Групп ХК нь мэдээллийн технологийн салбарт 400 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн хүргэж буй, 74 бүрэлдэхүүн компанийг нэгтгэсэн үндэсний технологийн групп компани юм.

2025 Цагаан сар
Дэлхийд өрсөлдөх Үндэсний технологийн компани

Бидэнтэй нэгдсэнээр

Санаагаа бодит болгох орон зай

Ажилтан бүрийн санаачлага, мэдлэг, бүтээлч сэтгэлгээ технологийн томоохон төсөл, бүтээгдэхүүн, шийдлүүдээр дамжин бодит ажил болж, олон хүнд хүрэх, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход хувь нэмрээ оруулах боломж энд бий.

Хамтдаа өсөж, хөгжих боломж

Мэдлэг, туршлагаа хуваалцаж, бие биеэ дэмждэг мэргэжлийн хамт олонтой хамтран ажиллахын зэрэгцээ шинэ сорилт, бодит туршлага, тасралтгүй суралцах боломжуудаар ур чадвар, мэргэжлийн карьераа хөгжүүлэх боломжтой.

Тав тухтай ажлын орчин

Ажиллах, хамтран бүтээхээс гадна амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан тав тухтай, олон талт орчныг бүрдүүлсэн. Амралт, тоглоом, цайны өрөө, сургалт болон контентын өрөө, шүршүүр бүхий хувцас солих хэсэг, дугуйн зогсоол, хурал уулзалт, эвент зохион байгуулах орон зай зэрэг хэрэгцээтэй бүхнийг нэг дор шийдсэн

Ажлын цагийн уян хатан нөхцөл

Хүн бүрийн амьдралын хэмнэл, хэрэгцээ өөр учраас ажил, хувийн амьдрал, өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөгөө уян хатан зохицуулах боломжтой ажлын цагийн нөхцөлийг бүрдүүлдэг.

02 (3)
IMG_5047-2
dev day

Клубуудын арга хэмжээ

Зохион байгуулж буй арга хэмжээг залуучуудын сонирхолд нийцүүлэн залуучууд өөрсдөө сайн дурын үндсэн дээр нэгдэн төрөл бүрийн 20 гаран клубын үйл ажиллагаагаар дамжуулан явуулж байна. Үүнд: Сагсанбөмбөг, Волейбол, теннис, дугуй, e-sport, шатар, номын, иог, хоол, дардас, уулын гэх мэт..... байдаг. Группийн зүгээс залуучдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, хоорондоо баг хамт болон нэгдэж буйг дэмжин эдгээр клубүүдийн үйл ажиллагаанд мөнгөн болон бусад дэмжлэг туслалцааг байнга үзүүлдэг.

Зөв хүн зөв шийдлээр

Хүний нөөц

Сонгон шалгаруулалтын процесс

  • 1

    Анкетын шалгаруулалт

    Тухайн ажлын байранд шаардагдах ур чадвар, мэдлэг, туршлагыг ажил горилогчийн анкетын мэдээлэлд үндэслэн хийх тул та анкетаа бүрэн гүйцэд бөглөөрэй.

  • 2

    Ярилцлага

    Ажлын байрны тавигдах шалгуурт мэргэжил, туршлага, ур чадварын хувьд нийцэх ажил горилогчийг анхан шатны ярилцлагад урина.

  • 3

    Ур чадварын шалгалт

    Ажил горилогчийн ур чадварыг тодорхойлохын тулд сорил, шалгалтаар шаардагдах удирдах болон мэргэжлийн ур чадваруудыг үнэлнэ.

  • 4

    Шийдвэрлэх ярилцлагууд

    Ажлын байрны онцлогоос хамааран 2-3 удаагийн ярилцлагад урина.

  • 5

    Ажлын санал

    Тэнцсэн ажил горилогчдод ажлын санал тавьж хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлүүдийг харилцан тохиролцоно

ДИЖИТАЛ ШИЙДЛЭЭР ОНЬСЫГ ТАЙЛНА.

Нээлттэй ажлын байр