Алсын хараа

Дижитал туршлагаар
нийгмийг өнгөлнө.

Эрхэм зорилго

Технологийн хүчирхэг бөгөөд мэргэжлийн хамтралаар энгийнийг бүтээж, амьдралын чанарыг сайжруулна.

ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ҮНДЭСНИЙ ТЕХНОЛОГИЙН КОМПАНИ

ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС

icon2 blue3

Ирээдүйг харах тэмүүлэл

Бид алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ эрхэмлэн хүсэл тэмүүллээ хөтлөн, бодитой, үр дүнтэй хөгжил дэвшлийг зогсолтгүй урагшлуулна.

icon2 blue1

Шударга, ил тод харилцаа

Бид эрх тэгш харилцаа, үнэнч шударга зарчмыг эрхэмлэн ялгаатай байдлыг хүндэтгэж, бусдын нөлөөнд автахгүйгээр ёс зүйтэй ажиллана.

icon2 blue6

Мэргэжлийн хандлага

Бид нэгдмэл зорилготойгоор ажил хэрэгч, эерэг хандлагаар ажил үүргээ мэргэжлийн түвшинд хариуцлагатай гүйцэтгэнэ.

icon2 blue4

Бусдыг энэрэх сэтгэл

Бид бусдын үзэл бодлыг ойлгон сонсож, энэрэн тусална.

icon2 blue5

Харилцан хүндлэл

Бид харилцагчтайгаа хамтран шийдэл гаргаж, харилцан хүндлэлийг бий болгоно.

icon2 blue2

Дээд зэргийн чанар

Бидний үйл ажиллагаа ямагт байнгын сайжруулалттай, өндөр бүтээмжтэй, шинэлэг, хялбар, стандартад нийцсэн дээд зэргийн чанартай байна.

ХАМУГА ЭКО СИСТЕМ ХАМУГА ЭКО СИСТЕМ ХАМУГА ЭКО СИСТЕМ

ХАМУГА ЭКО СИСТЕМ

hamuga-eco-system-mn

400

Хамт олон
people (1)

10

Гэрээт компаниуд

2.8

Эцсийн хэрэглэгч

400

Бүтээгдэхүүн, үйлчилгээ

80

Нийт нэгдсэн компаниуд

100

Токен эзэмшигч

12000

Хамтрагч Түнш

500.0

Мөр код

Манай удирдлагын баг

lkhamsuren

Г. Лхамсүрэн

ТУЗ-ийн дарга, Үүсгэн байгуулагч
battamir (2)

А. Баттамир

Үүсгэн байгуулагч
khatanbold2

Г. Хатанболд

Гүйцэтгэх захирал
Delgermaa1

П. Дэлгэрмаа

Санхүү, Хөрөнгө оруулалтын газрын захирал
zahiral4 (1)

З. Тэлмэн

Технологийн газрын захирал
Urandelger

Ч. Урандэлгэр

Төслийн менежментийн газрын захирал
oyun1

Б. Оюун

Хүний нөөц, Захиргаа удирдлагын газрын захирал
  • 2011 он

    ИНТЕЛЛЕЖЕНТ ТҮҮЛС ХХК программ хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдав.

  • 2013 он

    АйТүүлс ХХК-ийн үүсгэн байгуулагчид АйСиТи групп ХХК, Айдэйм ХХК, Айконтент ХХК-уудыг байгуулж, Айтүүлс ХХК, Айдэйм ХХК, Айконтент ХХК-уудын хувьцааг Ай Си Ти групп ХХК-ийн эзэмшилж шилжүүлж, группийн зохион байгуулалтад оруулав.

  • 2015 он

    Интернет үйлчилгээний СИНЕТ ХХК-ийг байгуулав.

  • 2017 он

    Үнэт цаас, санхүүгийн салбарт программ хангамжийн хөгжүүлэлт эрхлэх зорилгоор Дата сайнс ХХК-ийг үүсгэн байгуулав. Хөрөнгийн биржийн арилжаанд онлайнаар оролцох анхны платформ, бичил зээлийн анхны аппликэйшныг хөгжүүлэв.

  • 2017 он

    Монголд анхны криптовалют арилжааны бирж болох Дижитал Эксченж Монголиа ХХК-ийг байгуулж, үндэсний инженерүүдийн хөгжүүлсэн trade.mn платформоор дамжуулан дотоодын иргэд криптовалютын арилжаанд оролцох боломж нээгдэв.

  • 2017 он

    АйТүүлс ХХК Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж, Мэдээллийн технологийн салбарын анхны нээлттэй хувьцаат компани болов.

  • 2018 он

    Үндэсний клауд хөгжүүлэх зорилгоор Фибо глобал ХХК-ийг үүсгэн байгуулах санаачилгыг гаргаж, хувьцаа эзэмшигч болов.

  • 2018 он

    Үндэсний блокчэйн болох Жамуха платформыг хөгжүүлэх зорилгоор НЭЙШНЛ БЛОКЧЭЙН ПЛАТФОРМ ХХК-ийг байгуулав.

  • 2019 он

    Хонгконгод бүртгэлтэй олон улсын хөрөнгө оруулалтын сан болох AFC Umbrella FUND-AFC Asia Frontier нь АйТүүлс ХК-ийн хувьцаа эзэмшигч болов.

  • 2019 он

    Эрүүл мэндийн салбарын нэгдсэн платформ нэгтгэн хөгжүүлэх зорилгоор Иклиник ХХК-ийг үүсгэн байгуулж, эмнэлгийн систем хөгжүүлэгч Тауэрсофт ХХК, лабораторийн систем хөгжүүлэгч Террасофт ХХК-ийн хувьцаа эзэмшигч болов.

  • 2019 он

    Үндэсний оронзайн системийг хөгжүүлэгч Номаджеографик ХХК-ийн хувьцаа эзэмшигч болов.

  • 2019 он

    Ай Си Ти групп нь компанийн засаглал, нээлттэй ид тод байдлыг хангах зорилгоор Хаалттай хувьцаат компани болж, Үнэт цаас төлбөр тооцооны төвд бүртгүүлэв.

  • 2020 он

    Боловсролын нэгдсэн платформ хөгжүүлэгч Дижитал Эдү Менежмент ХХК-ийн хувьцаа эзэмшигч болов.

  • 2020 он

    Японы хөрөнгө оруулалтын сан АйСиТи групп ХК-ийн хувьцаа эзэмшигч болов.

  • 2021 он

    Үндэсний төлбөр тооцооны платформ хөгжүүлэгч Инновэйшн Инвестмент ХХК болон Амар экспресс ХХК, Астерисктехноложис ХХК, Дижитал инфосек ХХК, Дижитал ламбда ХХК, Дижитал оракл монголиа ХХК, Мэвэнто ХХК, Прокрафт ХХК, СИМ ХХК, Эйблсофт ХХК, Интеллижент Финанс ХХК-ийн хувьцаа эзэмшигч болов.

  • 2021 он

    Монголын анхны Security Token Offering буюу хувьцаагаар баталгаажсан токенийг гаргаж, trade.mn бирж дээр арилжаалж эхлэв.

  • 2021 он

    Айтүүлс ХК-ийн дата центрийг өргөжүүлж, Хиймэл оюунд зориулсан, нОлон улсын TIER III зэрэглэлийн Ногоон дата төв болгох төслийг эхлүүлэв.

  • 2021 он

    Үндэсний ажиглалтын хиймэл дагуулыг хөөргөх зорилгоор Коор спейс ХХК-ийг үүсгэн байгуулав.

  • 2022 он

    Үндэсний хиймэл оюун хөгжүүлэгч Чимэгэ системс ХХК, Эгүнэ оюун ХХК болон Дижитал агро интегрэйшн ХХК, Геганет ХХК, Метафорс ХХК, Ухаалаг шийдэл ХХК, Юу Эн Ай Ти ХХК-ийг хувьцаа эзэмшигч болов.

  • 2022 он

    Нийслэлийн цахим шилжилтийн хүрээнд үндэсний мэдээллийн технологийн 70 гаруй аж ахуйн нэгж хамтран хэрэгжүүлж буй “Дижитал Сити” төслийг эхлүүлж, олон нийтэд танилцуулав.

  • 2022 он

    Монгол хүний амьдралын чанарыг технологийн тусламжтайгаар дээшлүүлэх зорилготой “Дижитал аймаг” төслийг анхны аймагтаа буюу Увс аймагт амжилттай нэвтрүүлэв.

  • 2023 он

    Байнари системс ХХК, Кю эй лаб ХХК, Хан хөлгөн ХХК, Эко-инвест ХХК, Ютилитисолюшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч болов.

  • 2023 он

    Ай Си Ти групп нь үндэсний 80 гаруй компанийн 400 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс бүрдсэн, Монголын мэдээллийн технологийн салбарын анхны “Ай Си Ти Хамуга – Дижитал Экосистем”-ийг бүтээв.

  • 2024 он

    Дижитал аймаг шийдлийн хүрээнд жишиг аймгаар Дархан-Уул, Өвөрхангай аймгуудад амжилттай нэвтрүүлэв.

  • 2025 он

    Дижитал хот шийдлийн хүрээнд хотын үйлчилгээг хурдан, шуурхай үзүүлэх зорилготой Хотула платформыг амжилттай нэвтрүүлж байна.

  • 2026 он

    Дижитал аймаг шийдлийн хүрээнд Өмнөговь, Булган аймгуудад амжилттай нэвтрүүлж байна.