Блог

Санхүүгийн SaaS систем нэвтрүүлж бизнесээ өргөжүүлэх боломж

2022-02-12

Аливаа байгууллагын хувьд эрхэлж буй бизнесээ хянаж тогтвортой гүйцэтгэл, өсөлттэй байлгахын тулд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын шилдэг программ хангамжийн шийдэл хамгийн чухалд тооцогддог. Тиймээс аж ахуй нэгж, бизнесийн байгууллагууд санхүүгийн цогц шийдлийг нэг дор шингээсэн, үүлэн технологид суурилсан системийг /Saas ERP/ үйл ажиллагаандаа нэвтрүүлж нөөцийг оновчтой хуваарилж, зардлыг бууруулж, үр ашигтай ажиллахад чиглэсэн шийдэлд хөрөнгө оруулсаар байна. 

SaaS гэж юу вэ ?

Software as a Service (SaaS) нь Клауд дэд бүтэц дээр ажиллаж буй бэлэн лицензтэй систем/програм бөгөөд хэрэглэгч/захиалагч нь сервертэй байх шаардлагагүй, серверийн үнэ сар тутмын төлбөрт багтсан байдаг учраас зардал багатай байдаг.  Хэрэглэгчид програм хангамжийн архитектур, програм хангамжийн засвар үйлчилгээ, суурь дэд бүтцийг хянах, удирдах шаардлагагүй бөгөөд зөвхөн вэбсайтаар хандан клауд дэд бүтэцтэй бэлэн програмыг хэрэглэнэ гэсэн үг. Зарим тохиолдолд SaaS болон Cloud гэсэн нэр томьёог сольж хэрэглэдэг ч SaaS ERP нь бизнесийн үйл ажиллагааны нэг сегментэд нарийн чиглэж чаддаг, тодорхой шинж чанартай Cloud ERP-ийн нэгэн төрөл юм. /www.cloud.mn/

SaaS санхүүгийн програм хангамж нь танд санхүүгээ алсаас удирдаж, мөнгөн гүйлгээний удирдлага, цалингийн бүртгэл, татвар гэх мэт бусад асуудлыг шийдвэрлэх боломжийг олгодог бөгөөд таны бизнест дараах давуу талыг бий болгоно: 

  • Ахисан төвшний санхүүгийн бүртгэл
Монгол улсын стандартад бүрэн нийцсэн санхүү нягтлан бодох бүртгэлийн бүх төрлийн үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээнүүдийг нарийвчилсан шинжилгээ хийх боломжтой
  • Хамтран ажиллахад хялбар

Санхүүгийн SaaS системийг нэвтрүүлснээр багийн гишүүд болон төслийн хамтрагчидтайгаа хамтран ажиллахад илүү хялбар болно. Системийн тодорхой эрхэд нэвтрэх хандалтыг хуваалцсанаар үүрэг, даалгавар нэгэндээ даатгах, явцыг хянах боломжтой. Мөн нэмэлтээр төслүүд болон түүнд зарцуулсан цаг хугацааг, мөнгөн хөрөнгийг хянах боломжийг танд олгоно.

  • Автоматжуулалтыг зөвшөөрдөг

SaaS програм хангамж нь ихэнх ажлыг автоматжуулах боломжийг олгодог. Санхүүгийн SaaS платформуудын энэ онцлог нь танд бизнесийн хамгийн чухал хэсгүүдэд анхаарлаа төвлөрүүлж, санхүү, нягтлан бодох бүртгэлийн асуудлуудад өдөр бүр санаагаа чилээхгүй байх боломжийг олгоно.

  • Өргөтгөх боломж

SaaS програм хангамжийн нэг чухал давуу тал бол өргөтгөх боломж юм. Бизнесийн олон компаниуд үйл ажиллагааны цар хүрээ томрох, борлуулалт, үйлчлүүлэгчдийнхээ тоо өсөхийн хэрээр нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын үйл ажиллагаагаа, хяналт тэр хэрээр нэмэгдэж байна. Тиймээс Saas системийг нэвтрүүлснээр эрэлтдээ тохируулан нөөц, хүчин чадлаа бүрэн нэмэх боломжтой.

  • Зардлаа хэмнэх боломж

Бизнесийн үйл ажиллагаанд тохирсон нэмэлт программ хангамж хөгжүүлэх, худалдан авах шаардлагагүй, IT алба хэлтэс, ажилтан сурган, хөгжүүлэх хүний нөөцийн нэмэлт зардал гаргах шаардлагагүй бүхий л санхүүгийн программ хангамжийн асуудлыг Saas шийднэ.

  • Хаанаас ч хэрэглэх боломжтой 

Та нэмэлт программыг төхөөрөмжид татан суулгах шаардлагагүй үүлэнд суурилсан SaaS санхүүгийн программ хангамжийн тусламжтайгаар та хаана ч, хэзээ ч интернетээр дамжуулан өгөгдөлд хандах боломжтой. Энэ функцийн давуу тал нь танд нягтлан бодох бүртгэлийн ажлыг хялбарчилж, шинэчлэгдэх боломжийг бүрдүүлдэг.

SaaS ERP систем