Мэдээ

DBX – Андеррайтер төвтэй IPO систем гэж юу вэ?

2022-03-02
DBX брокер

Брокер дилерийн онлайн захиалгын систем нь Монголын хөрөнгийн биржийн арилжааны системтэй шууд холбогдон байгууллага болон иргэдэд real time буюу цагийн хоцрогдолгүй хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг авах боломж олгох үйлчилгээ юм. DBX системийг нэвтрүүлснээр биеэр авч болох олон үйлчилгээг интернет орчинд бүхий л төрлийн төхөөрөмж ашиглан зайнаас авах боломж бүрдэнэ. Үүнд:

  • Үнэт цаас бүртгэх, удирдах
  • IPO явц хянах
  • IPO болон хоёрдогч зах зээлийн арилжааны захиалгаа онлайнаар өгөх, хянах
  • Данс удирдах, хянах
  • Хөрөнгө оруулалтын өгөөжөө хянах
  • Техник шинжилгээ хийх
  • Тайлан удирдах
  • Санал хүсэлт хүлээн авах, илгээх

DBX систем нь дараах онцлогтой:

  • Хэрэглэхэд хялбар ойлгомжтой
  • Одоогийн үнэт цаасны салбарт тулгарч буй технологийн асуудлыг системчилж шийдвэрлэсэн
  • Аюулгүй байдал болон хэвийн ажиллагааг хөгжүүлэгч тал байнга хариуцан ажилладаг
  • Системийн сайжруулалт, шинэчлэлт тогтмол хийгддэг
  • Хөрөнгийн биржийн Real time холболттой

Тус систем нь Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй 12 Үнэт цаасны компани энэхүү системийг ашиглаж байгаа бөгөөд тэдгээр байгууллагуудын нийт 800,000 гаруй харилцагчид хугацааны хоцрогдолгүй бүхий л мэдээллийг авах боломж бүрдэж байгаа юм.