Блог

iFinance – SaaS-ERP систем юу хийж чадах вэ?

2022-02-16

Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг зайнаас авах, онлайн худалдаа хийх, байгууллагын санхүүг алсаас удирдах гэх мэт маш олон боломжийг технологийн шийдэл бүрдүүлдэг. Үүний нэг нь iFinance SaaS ERP юм. 

 iFinance SaaS систем нь Монголын анхны SaaS ERP  бүтээгдэхүүн юм. Зөвхөн танай байгууллагад тохирсон хамгийн үр ашигтай шийдлийг санал болгож хөгжүүлэлт хийдэг гэдгээрээ онцлогтой. Санхүү болон технологийн шийдлийг хослуулснаар цаг, мөнгө хэмнэхээс гадна хэрэглэгч төвтэй үйлчилгээг үзүүлэх боломжийг олгодог билээ. 

 Уг програм хангамж нь та болон танай байгууллага санхүүгээ алсаас удирдаж, санхүүгийн тайлан тооцоо гаргах, санхүүгийн ажил гүйлгээний удирдлага, цалингийн тооцоолол, хүний нөөцийн бүртгэл, татварын бүртгэл, арилжааны банкны харилцах дансны хуулга татах, банк доторх болон банк хоорондын мөнгөн гүйлгээг систем дотроосоо хийх, НӨАТУС буюу еbarimt.mn-д автоматаар баримт илгээх, автомат имэйл болон мессеж сануулга илгээх, дотоод чат харилцаа, дотоод ажилчдын онлайн видео хурал хийх, цагийн бүсээс үл хамааран дэлхийн хаанаас ч 24/7 ажиллах гэх мэт бусад асуудлыг шийдвэрлэх боломжийг олгоно.

Холбоотой нийтлэл: Санхүүгийн SaaS систем нэвтрүүлж бизнесээ өргөжүүлэх боломж

“iFinance SaaS ERP”-н хамгийн их ашиглагддаг модулиуд:

  • ББСБ Зээлийн менежмент модуль
  • Лизингийн зээлийн менежмент модуль
  • ББСБ Итгэлцлийн модуль
  • ББСБ Бонд модуль
  • ББСБ Вальют арилжаа модуль + ханш татагч
  • Санхүү бүртгэл модуль
  • Үндсэн хөрөнгийн бүртгэл модуль
  • Хүний нөөцийн бүртгэл модуль
  • Цалин бүртгэл модуль
  • Монголбанк ЗМС холбогч модуль
  • Ebarimt.mn НӨАТУС-н холбогч модуль
  • Цахим гарын үсгийн холбогч модуль
  • Үндэсний Дата Төв ХУР систем холбогч модуль + xyp.exe
  • Үндэсний Дата Төв ДАН систем холбогч модуль
  • Хаан банкны corporate gateway холбогч модуль
  • Голомт банкны corporate gateway холбогч модуль
  • Худалдаа Хөгжлийн банкны corporate gateway холбогч модуль
  • Богд банкны corporate gateway холбогч модуль
  • Qpay.mn төлбөрийн цахим системтэй холбогч модуль
  • Call Pro дуудлагын системийн холбогч модуль
  • Skytel Мессеж сервистэй холбогч модуль
  • Автомат имэйл мэдэгдэл 
  • Санхүүгийн зохицуулах хорооны сар, улирлын тайлан модуль
  • OpenAPI бусад системтэй мэдээлэл солилцогч модуль

 Олон төрлийн систем дээр алдаагүй, хурдан шуурхай мэдээдэл дамжуулах боломжийг iFinance SaaS систем бүрдүүлсэн. 

 Төрийн болон хувийн байгууллагуудын маш олон системийн интеграц iFinance SaaS систем дээр хийгдсэн байдаг. Ингэснээр хэрэглэгчид хэрэгтэй мэдээллээ өөрт таатай байдлаар хурдан шуурхай хүлээн авч, удирдан зохион байгуулж, автоматжуулсан ажиллагаануудын тусламжтайгаар бизнесийн үйл ажиллагааг цаг алдалгүй хүргэж, бүхнийг нэг дор төвлөрүүлж чадсан цогц системийг ашиглах бүрэн боломжтой юм. 

Таны цахим өв хөрөнгийг бид бүтээнэ! 

Intelligent Finance LLC 

SaaS ERP систем