Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Ай Си Ти Групп ХК болон Улаанбаатар хотын Багануур дүүрэг хамтран, цахим шилжилтэд түүчээлж “Цахим дүүрэг” төслийг хэрэгжүүлэхээр 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах “Санамж бичигт” гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Ай Си Ти Групп ХК талаас Хамтын ажиллагаа, Маркетинг хариуцсан захирал Хатагтай Б.Тамир, Дижитал дүүрэг төслийн зохицуулагч Хатагтай К.Сатигүл нар оролцсон бол Багануур дүүргийг төлөөлж Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, засаг даргын тамгын газрын дарга нар болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрхэм гишүүд оролцон хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ай Си Ти групп ХК нь 21 аймаг, 9 дүүрэгт Иргэнээс төрд, төрөөс иргэд болон хувийн хэвшилд чиглэсэн бүх харилцаа, хяналт, зохицуулалт, дэмжлэг, мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг цахим технологи ашиглан ухаалгаар удирдан зохион байгуулах боломжийг бүрдүүлж, Боловсрол, Эрүүл мэнд, Хот төлөвлөлт, Газар зохион байгуулалт, аймаг, дүүргийн дотоод удирдлага зохион байгуулалт, Хөдөө аж ахуй, Зам тээвэр, Аялал жуулчлалын салбаруудыг хамарсан дижитал шилжилтийн эко систем болсон иж бүрэн систем, техник технологийн шийдлийг боловсруулан санал болгон ажиллах юм.
Ташрамд дурдахад Ай Си Ти групп ХК нь Монгол улсын “Цахим үндэстэн” болох уриан доор нэгдэж дараах чиглэлээр шийдэл дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Дижитал шилжилтийг эрчимжүүлэх
- Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах , ашиглалтыг сайжруулах
- Иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх
- Дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих
- Мэдээлэл технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг үндсэн зургаан стратегийн чиглэлд өөрсдийн бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх болон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх дэд системүүдийг интеграцчилан ажиллаж байна.
Ойрын жилүүдэд Монгол улсыг хөгжлийн шинэ төвшинд гаргахад хувь нэмрээ оруулах үүднээс салбар, салбартаа мэргэшсэн инженер техникийн ажилтнуудаар бүрдсэн чадварлаг багийг бүрдүүлэн “Бид Дижитал Ирээдүйг бүтээнэ” уриан дор ажиллаж байна.