Мэдээ

Их гүрний төлөөллүүд Ай Си Ти группийг өндрөөр үнэллээ.

2022-09-13

Өнөөдөр Япон улсын онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки Ай Си Ти группийн төв оффисоор зочиллоо. Монгол Улсын мэдээллийн технологийн хөгжил дэвшил хийгээд Ай Си Ти группийн хэрэгжүүлж буй стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж сэтгэл маш өндөр байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ бүх талаар дэмжиж, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ. Түүнчлэн Олон Улсын программистуудын өдөр тохиолдож буйтай холбогдуулан Ай Си Ти группийн нийт программистуудад баяр хүргэж амжилт хүслээ.

Мөн Жайка-н Монгол дахь Төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Накамүра Кэйго бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Бидний хувьд мэдээллийн технологийн салбар өндөр хөгжсөн Япон орны төлөөллүүдээс хамтран ажиллах саналууд авсан нь дотоодын компани олон улсад гарах урам зориг боллоо.