Мэдээ

Ай Си Ти групп Унгар улсын мэдээллийн технологийн компаниудтай туршлага солилцоно

2022-09-19

Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Борбала Анна Обрушански өнөөдөр Ай Си Ти групп ХК-ийн төв оффисоор зочиллоо.Тус уулзалтаар элчин сайд Ай Си Ти группийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцлаа. Тэрээр нийслэл болон орон нутагт хэрэгжиж буй боловсрол, эрүүл мэндийн салбарын тэгш хүртээмжийг нэмэгдүүлж буй дижитал үйлчилгээг онцолж, Унгар улс дахь ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй компаниудтай туршлага солилцох боломжийг нээж өгөхөөр боллоо. Мөн түүнчлэн дижитал хот болон хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг Европын холбоогоор дамжуулан санхүүжүүлэх, Ай Си Ти группийн хүний нөөцийг чадавхжуулах тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.