Мэдээ

Амар экспресс ХХК логистикийн салбарыг цахимжуулахад Ти Юу хүргэлт ХХК-тай хамтран ажиллана.

2022-09-19

Ай Си Ти группийн бүрэлдэхүүн компани болох Амар экспресс ХХК нь Ти Юу хүргэлт ХХК-тай хүргэлт, түгээлтийн чиглэлээр хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хүргэлт, түгээлт, агуулахын түрээс, тээвэрлэлт зэрэг логистикийн салбарт урт хугацаанд түншлэн хамтран ажиллах бөгөөд Амар Экспресс компани нь энэ чиглэлээр технологийн шийдэл, систем хөгжүүлэлтийг хийх харин Ти Юу хүргэлт компани нь системийн бизнес нийцэл, бодит хэрэглээ талаас нь мэргэжлийн туршлагаа хуваалцан хамтран ажиллах юм. Ти Юу хүргэлт компани нь дижитал шилжилтийнхээ хүрээнд Ай Си Ти группийн үндэсний газарзүйн мэдээллийн систем, хүргэлт түгээлтийн менежментийн систем, агуулахын түрээсийн систем, хаягийн ухаалаг лавлах зэрэг технологийн шийдлүүдийг хэрэглэхээр зорин ажиллаж байна. Түүнчлэн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудтай хамтран ажиллахад Ай Си Ти групп, Амар Экспресс компанийн үүд хаалга нээлттэй юм.