Мэдээ

Инновац, Цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Ай Си Ти групп ХК-ийн төв оффисоор зочиллоо.

2022-09-30

Монгол улсын их хурлын гишүүн, Инновац, Цахим бодлогын байнгын хорооны дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн Э.Батшугар Ай Си Ти групп ХК-ийн төв оффисоор зочиллоо.

Тэрээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бодлого, хэрэгжилтийн талаар болон Монгол улс дижитал дэд бүтцийг бүрдүүлэх олон улсын сайн жишгийг өөрийн орондоо нутагшуулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгаа талаар өөрийн санал бодлоо солилцлоо.

Мөн уулзалтын төгсгөлд Ай Си Ти группийн хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж хамтран ажиллахаа илэрхийллээ.