Мэдээ

“Харилцаа холбооны хөгжил-2022” бүс нутгийн зөвлөгөөнд Ай Си Ти групп “Дижитал аймаг” төслөө танилцууллаа

2022-10-10

Харилцаа холбооны зохицуулах хороо “Харилцаа холбооны хөгжил-2022” бүсийн зөвлөгөөн өдөрлөг арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Тус  арга хэмжээнд Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн бүс нутагт харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч үүрэн холбооны компаниуд болон Huawei, ZTE, Summit, Ай Си Ти групп ХК зэрэг компаниуд оролцлоо.

Энэхүү зөвлөгөөнөөр харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын цаашдын чиг хандлага, бүс нутгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар илтгэл хэлэлцүүлгүүд өрнөлөө.

Ай Си Ти групп ХК тус арга хэмжээний үеэр “Дижитал аймаг – Дэлхийн иргэн” уриатайгаар хэрэгжиж буй  Дижитал аймаг төслийн цар хүрээ, чадамж, боломжуудын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэлээ. Дашрамд дурдахад Дижитал аймаг төсөл нь Увс болон Архангай аймагт хэрэгжиж байгаа бөгөөд үр дүнгээ бодитоор харахад тун ойрхон байна.