Мэдээ

Дэлхийн томоохон корпорацуудын төлөөллүүд Ай Си Ти оффисоор зочиллоо

2022-10-17

Dell Technologies компанийн Ази болон Зүүн өмнөд азийн хэрэглэгчдийн бизнес хариуцсан Дэд ерөнхийлөгч Anothai Wettayakorn, Ази болон хөгжиж буй зах зээл хариуцсан захирал Lertluk Kunlasutti нар Ай Си Ти группийн төв оффисд зочиллоо.

Тэд Монгол улсад 3 дахь удаагаа ирж байгаа бөгөөд олон талт хамтийн ажиллагаа хэрэгжүүлж буй түнш болох Ай Си Ти групп дээр зочилж буй нь маш чухал хэрэг гэж онцолсон юм. Мөн Дэд ерөнхийлөгч Anothai Ай Си Ти групптэй танилцаад байгууллагын ажиллах аргачлал, онцлог, төв оффисийг дэлхийн хэмжээний байгууллагуудтай адил түвшний байгаа дурьдсан.

Мөн өдөр Microsoft компанийн Бүс нутгийн Cloud Operations, Innovation хариуцсан үйл ажиллагааны менежер Jack Borkhuu Ай Си Ти группэд зочилж, ажилтнуудтай уулзаж мэдлэг, туршлагаасаа чөлөөтэй хуваалцлаа.

Тэрээр АНУ-д 16 гаруй жил мэдээллийн технологийн чиглэлээр ажилсан ба Microsoft компанид 9 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтэн юм.

Jack нь Ай Си Ти группийн удирдлагуудтай уулзахаас гадна нийт группийн ажилтнуудтай чөлөөт уулзалт хийж Microsoft компанийн ажиллах онцлог, туршлага, өөрийн үнэт зөвлөмжийг хуваалцлаа.

Тэрбээр “Мэдлэг, боловсрол, зөв хандлагатай хүн дэлхийн хаана ч амжилтад хүрэх боломжтой. Манай улс дэлхийтэй хөл нийлүүлж алхах боломжийг мэдээллийн технологийн салбар олгож байна. Залуустаа хандаж хэлэхэд, сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэхэд цаг, боломжоо зориулаарай” гэхчлэн үнэтэй зөвлөгөөг Ай Си Ти группийн нийт залууст өглөө.