Блог

“Ухаалаг шивээс” арьсан дээрх тооцооллын технологи

2022-11-14

Ухаалаг төхөөрөмжүүд бидний амьдралд суурин компьютероос эхлээд зөөврийн компьютер, ухаалаг таблет, цаг, нүдний шил г.м. улам бүр авсаархан болж хөгжсөөр байна.

Харин дараагийн түвшний зүүдэг ухаалаг төхөөрөмжүүд бүр илүү жижгэрч ухаалаг цаг, ухаалаг нүдний шилнээс ч илүү байнга хэрэглэгддэг болохоор хөгжиж байна. Энэ нь арьсан дээр байршуулж болохуйц хэмжээтэй бөгөөд бидний өдөр тутмын амьдралыг хялбаршуулах төхөөрөмжүүд юм.

Тэдгээрийн нэг жишээ бол арьсан дээр байрлах Ухаалаг шивээс юм.

smart-tattoo

Арьсан дээрх интерфэйс буюу заримдаа Ухаалаг шивээс гэж нэрлэгдэж буй төхөөрөмжүүд нь одоогийн байгаа зүүж хэрэглэдэг мэдрэгч технологиудаас хавьгүй илүү чадамжтай байгаа боловч тав тухтай байдал болон удаан ажиллах тал дээр нэлээд сорилттой тулгарч байгаа гэнэ.

Одоогийн байдлаар эрүүл мэнд, фэшн загварын зорилгоор илүү найдвартай, арьсан дээр сайн тогтож чадахуйц, салгаж наахад хялбар байх хэлбэрийг Корнелийн Hybrid body lab-н гишүүд хөгжүүлээд байгаа юм.

Доктрант Пин-Сунг Ку нь “Skin Kit: Construction Kit for On-Skin Interface Prototyping” -ийн удирдагч бөгөөд энэ тухай 2022 оны 9-р сард зохион байгуулагдсан  Дэлхийд өргөн тархсан тооцооллын машины талаарх UbiComp’22 олон улсын хамтарсан чуулганд танилцуулжээ. Энэхүү хөгжүүлэлт судалгааны туслах Human ecology коллежийн туслах профессор  Синди Као “Энэхүү ажил дээр бид олон жилийн турш ажиллаж байгаа бөгөөд технологийн олон бэрхшээлийг даван туулж шийдлүүдийг олсондоо баяртай байна. Бид ухаалаг шивээсэнд модульчлагдсан байдлыг бий болгож, тэдгээрийг лего тоглоом бүтээхтэй адил хялбар болгохыг хүссэн” хэмээн дурджээ.

Каогийн лаборатори нь соёлын ялгааны ач холбогдлыг маш сайн ойлгон, бүрэн хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр төхөөрөмжийг олон төрлийн ялгаатай хүмүүст хүртээх нь чухал ач холбогдолтой гэж тэр үздэг байна.

DuoSkin-Microsoft-1024×683

Hybrid Body Lab-д боловсруулсан SkinKit зүүдэг мэдрэгчтэй интерфейс нь биеийн тамирын дасгал хийх, эрүүл мэнд, хувийн аюулгүй байдал зэрэг олон төрлийн хэрэглээнд ашиглагдах боломжтой.

Үйлдвэрлэл нь түр зуурын шивээсний цаас, силикон нэхмэл тогтворжуулагч, усаар хийгдсэн бөгөөд “арьсны даавуу” гэж нэрлэдэг олон давхаргат нимгэн хальсыг ашигладаг. Давхардсан материалыг хүссэн хэлбэрээр нь хайчилж болно. Судалгааны хувьд судлаачид дөрөвний нэг инчийн дөрвөлжин эр, эм зүсэлтээр хоорондоо сайн бэхлэгдэж холбогддог байхаар тохируулжээ. Мөн олон төрлийн ажлыг гүйцэтгэхийн тулд жижгэрүүлсэн уян хатан хэвлэмэл хэлхээний хавтангийн модулиудаар тоноглогдсон байна.

Хэрэглэгч хэлхээг зохион бүтээж, дараа нь олон модулийг нэгтгэн зохион байгуулалтыг өөрчлөх боломжтой бөгөөд хамгийн том давуу тал нь хэрэглэхийг хүссэн зүйлсээ нэгтгэн загвар хэмжээг нь өөрт тохиромжтой байдлаар хийх явдал юм.

Энгийн хүмүүс тэдгээрийг амархан холбож, салгаж болно. Өнөөдөр та мэдрэгчүүдийн аль нэгийг тодорхой зорилгоор ашиглахыг хүсэж байна гэж бодъё, харин маргааш та үүнийг өөр зүйлд ашиглахыг хүсвэл та тэдгээрийг хялбархан салгаж аваад зарим модулиудыг дахин ашиглахад хэдхэн минутын дотор шинэ төхөөрөмж бүтээх боломжтой.

SkinKit-ийг туршихын тулд судлаачид эхлээд STEM болон дизайны чиглэлээр суралцсан 9-н оролцогч дээр туршиж тэдний санал сэтгэгдлийг авсан байна. Үүний дараа өөр 25-н оролцогч дээр суурилсан  90 минутын туршилтын ажиллагааг зохион байгуулжээ.

Судалгаанд хамрагдсан 25 оролцогч: эрүүл мэнд, үүнд COVID-19-ийн халууралтыг илрүүлэх температур мэдрэгч; хувийн аюулгүй байдал, түүний дотор цар тахлын үед хүн хоорондын зайг хадгалахад туслах төхөөрөмж; гүйгч нарт тээврийн хэрэгсэл ойрхон үед чичирч мэдрэгдэх туслах хэрэгсэл, хараагүй сохор хүмүүст зориулсан бугуйнд зүүдэг мэдрэгч нь аюултай нөхцөл байдал үүдэхээс сэргийлж чичрэх зэрэг чадамжуудыг туршиж үзжээ. Мөн түүнчлэн бусад биеийн тамирын дасгал сургуулилт, загварын тренд зэрэгт зорилгуудыг агуулсан саналууд байсан бөгөөд тэдгээрийг цаашдын хөгжүүлэлт, судалгаандаа тусган ажиллахаар болсон байна.

DUOSKIN: АРЬСАН ДЭЭРХ ХЭРЭГЛЭГЧИЙН ИНТЕРФЕЙСИЙГ АРЬСАНД ТОХИРОМЖТОЙ МАТЕРИАЛ АШИГЛАН ХУРДАН ЗАГВАРЧЛАХ НЬ

DuoSkin нь арьсан дээрээ шууд бэхлэх боломжтой төхөөрөмжийг хэн ч бий болгох боломжийг олгох үйл явц юм. Өдөр тутмын хэрэглээнд хямд бат бөх, арьсанд тохиромжтой материал болох металл навчийг ашиглан арьсан дээрх интерфейсийг бүтээх боломжтой аж. Уг бүтээл нь металл үнэт эдлэл шиг харагдах бөгөөд түр хэрэглээний шивээс шиг арьсан дээр байрлан ажиллах төхөөрөмж юм.

DuoSkin төхөөрөмжүүд нь хэрэглэгчдэд мобайл төхөөрөмжөө хянах, мэдээлэл үзүүлэх, арьсан дээрээ мэдээлэл хадгалах, амьдралын хэв маягт тохирсон хэрэглээний бусад боломжуудыг олгодог. Үндсэн 3 төрлийн үйлдлийг хөгжүүлээд байгаа ба эдгээрт:

  • Арьсан дээрх төхөөрөмждөө яг л утсаа удирдаж байгаа мэтээр хуруугаа хөдөлгөн хөгжмийнхөө дууг чангалах бууруулах г.м.
  • Биен дээрх шивээс мэт харагдаж байгаа төхөөрөмж нь таны биеийн температураас хамааран өнгөө хувиргах, таны сэтгэл хөдлөлийг мэдрэн шивээс шиг төхөөрөмж дээр дүрс гарган илэрхийлэх
  • Арьсан дээрх мэдрэгч буюу NFC tag байдлаар хэрэглэх буюу харилцаа холбооны хэрэгсэл байдлаар ашиглах

DuoSkin-ийн гурван үе шаттай үйлдвэрлэх үйл явц.

Алхам 1: График дизайны программ хангамжийн тусламжтайгаар арьсны схемийг зурах.
Алхам 2: Хэлхээний зураас үүсгэх, Алтны навчийг дамжуулагч материал болгон хэрэглэх, Цахилгаан хэрэгсэл суурилуулах.
Алхам 3: Хэлхээ хийж дууссаны дараа хэрэглэгчийн арьсанд байршуулах.

Бэлтгэсэн: Ай Си Ти групп Чанар баталгаажуулалтын инженер Ө.Өнөболд

Эх сурвалжууд:

Source: https://techxplore.com/news/2022-11-smart-tattoos-tackle-tech-on-skin.html
Source: https://www.hybridbody.human.cornell.edu/#/duoskin/