Мэдээллийн технологийн салбарын дэлхийн чиг хандлага, хөгжүүлэгчийн ажлын байрны онцлог, чухал чадварууд, цаашдын чиг хандлагын талаар чөлөөт ярилцлага Ай Си Ти Группийн төв оффист боллоо.
Hitachi Корпорацын төв судалгааны албаны даргa асан, Токиогийн их сургуулийн хүндэт багш Ph.D Kakumoto Shigeru, Осака их сургуулийн захирал Ph.D Yoshikawa Kouji нар өөрийн туршлага мэдлэгээ харамгүй хуваалцлаа. .
Тус уулзалтад Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг, дэлхийд 68-д жагсаж буй Осака их сургуулийн захирал ноён Yoshikawa Kouji өөрийн туршлагаас харамгүй хувaaлцсан дундаас багийн тоглогч байх нь ирээдүйд бидэнд ямар үнэ цэн өгөх боломжтойг онцоллоо.
Мөн Токиогийн их сургуулийн хүндэт багш Ph.D Kakumoto Shigeru XX болон XXI зууны технологийн компаниудын ялгаа, шинэ зууны залуусын онцлогийн талаар ярилцлаа. Тэрээр орон зай мэдээллийн системийн дэлхийд өөрийн дүрмийг тогтоосон томоохон акул бөгөөд технологийн салбарын домгуудын нэг юм.