Ай Си Ти групп нь одоогоор 58+ бүрэлдэхүүн компанитай бөгөөд тэдгээрт дэмжлэг үзүүлэх зорилгоор Инфосек Плас ХХК -тай хамтран ажиллахаа зарлалаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэх, дотоод болон гадаад аудитыг тогтмол хийх, тасралтгүй сайжруулах зэрэг стандартад нийцүүлэн ажиллахад шаардлагатай олон улсын туршлагатай нөөцийг Ай Си Ти группийн бүрэлдэхүүн компаниудад олгох юм.
Ай Си Ти группийн Борлуулалт, Маркетинг хариуцсан захирал Б.Тамир: “Мэдээллийн аюулгүй байдал нь Монгол улсын Цахим үндэстэн дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн нэг чухал зорилт бөгөөд манай бүрэлдэхүүн компаниуд болон тэдгээрийн стратегийн томоохон төслүүдийн хувьд зайлшгүй хэрэгжүүлэх тэргүүний зорилтуудын нэг юм. “Инфосек Плас” ХХК-тай хамтран ажиллаж байгаа нь энэ зорилгод хүрэх чухал алхам бөгөөд тэдний туршлага, туршлага нь манай бүрэлдэхүүн компаниудад “ISO 27001” стандартыг дагаж мөрдөхөд тусална гэдэгт итгэлтэй байна.”
ИнфоСеК Плас нь мэдээллийн аюулгүй байдлын салбарт 10 гаруй жилийн ажилласан туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн чадварлаг хамт олон юм.
Үүсгэн байгуулагч У.Ганбаяр нь Итали улсын үндэсний судалгааны төвд Европын холбооны Аюулгүй байдлын төсөлд судлаачаар ажилласан. Үүний сацуу Итали улсын Трэнто хотын их сургуульд Компьютерын ухааны доктор зэргийг хамгаалжээ. Мөн мэдээллийн аюулгүй байдлын олон улсын төслүүдэд гар бие оролцож, Оксфордын их сургуульд судлаач, багшаар ажилласан арвин туршлагатай нэгэн.
Ай Си Ти групп болон Инфосек Плас ХХК-ийн хамтын ажиллагаа нь Ай Си Ти группийн охин компаниудын мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулахад чухал алхам болох бөгөөд компаниуд өөрсдийн үйлчлүүлэгчид болон оролцогч талуудын аюулгүй байдлыг дээд зэргээр хангахыг эрмэлзэж буйг харуулж байна.