Мэдээ

“Нээлттэй Ирээдүй – Дижитал Дархан 2023” арга хэмжээ зохион байгуулагдлаа

2023-03-06

Мэдээллийн технологи суурьтай боловсрол, санхүү, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг 40 гаруй компаниуд нэгдэн Голомт банкны санаачилгаар Дархан хотод зохион байгуулагдаж буй “Нээлттэй Ирээдүй – Дижитал Дархан 2023” арга хэмжээнд оролцлоо.

Ай Си Ти групп нь Голомт банктай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд нийт 7 компани 20 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр Дархан хотыг зорьж, Дарханчууддаа мэдээллийн технологийн шинэ, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ танилцуулж, мэдлэг туршлагаасаа хуваалцлаа.

Тухайлбал:

  • “Дижитал Дархан” сэдвээр Ай Си Ти групп ХК-ийн Борлуулалт, Маркетинг хариуцсан захирал Б. Тамир,
  • “Дижитал төлбөрийн шийдэл” сэдвээр Digital Era Payment LLC-ийн гүйцэтгэх захирал Б. Энхтуяа,
  • “Гадаадад суралцах боломж, тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?” сэдвээр Дижитал Эдү Менежмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ундрал нар өөрийн туршлагаас Дархан хотын залууст хуваалцаж, салбарын экспертүүд арга хэмжээний үеэр өрнүүлж буй хэлэлцүүлгүүдэд панелистаар оролцлоо.

Нийт 2 өдрийн турш үргэлжилсэн тус арга хэмжээнд Ай Си Ти группийн дараах бүрэлдэхүүн компаниуд оролцож иргэд олон нийтэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. Үүнд:

  • Itools JSC
  • Ablesoft LLC
  • Digital Era Payment LLC
  • Software Consulting Service LLC
  • Digital Edu Managment LLC
  • Ifinance LLC
  • Asterisk Technologies LLC