Блог

Компаниудын дижитал шилжилтэд зориулсан хөрөнгө оруулалт өгөөжөө өгч байна уу? Дижитал шилжилтийн амжилтыг хэрхэн хэмжих вэ?

2023-04-28

Цар тахлын дараа хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага огцом өөрчлөгдсөн нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг Дижитал шилжилт яаралтай хийх ёстойг анхааруулсан харангын дохио байв.

Холбогдох судалгаануудаас үзэхэд өнгөрсөн хугацаанд нийт компаниудын 82% нь дижитал шилжилтэд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд ирэх онуудад хөрөнгө оруулалтууд үргэлжлэх төлөвтэй байна. Монгол улсад ч мөн ялгаагүй төр болон хувийн секторын томоохон төлөөллүүдээс эхлээд жижиг дунд бизнесүүд бүгд дижитал туршлагыг чухалчлан Дижитал соёлын довтолгоонд хүч нэмж байна.

Тэгвэл Дижитал шилжилт үр дүнгээ өгч байгааг хэрхэн хэмжих вэ?

ТОП түвшний удирдлагуудын тогтмол хянаж байх ёстой дараах 5-н үзүүлэлтийг онцолж байна.
Үүнд:

  • Хөрөнгө оруулалтын өгөөж – Дижитал шилжилтэд чиглэсэн хөрөнгө оруулалт эргээд өгөөжөө бодитоор өгч байгаа эсэх, зорьсон түвшиндээ хэзээ хүрэх зэргийг тогтмол хяна.
  • Хэрэглэгчийн дижитал туршлага, хялбар байдлын түвшин – Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид онлайн орчинд худалдан авах, хэрэглэх явцад үүсэж буй “дижитал туршлага”-г аль болох ойлгомжтой, хялбар байлгах нь хэрэглэгчид цаашид ч танайхыг сонгох гол шалтгаан болно.
  • Хэрэглэгчийн тоо, давтан худалдан авагчдын тоо – Хэрэглэгчийн дижитал туршлага сайн байгаа тохиолдолд давтан худалдан авагчийн тоо шууд утгаар нэмэгддэг. Харин тэдгээр өгөгдөл мэдээллийг цуглуулж, түүн дээр анализ хийж өөрчлөлтийг тогтмол хянаж байх хэрэгтэй.
  • Дижитал ур чадвар, сэтгэлгээ – Байгууллага болон ажилтнууд дижитал шилжилтэд бүрэн дасан зохицож чадсан уу? Ажилтнуудын дижитал ур чадварын түвшин, түүнд зориулсан сургалт хөгжлийн хөтөлбөрүүд шинэчлэгдсэн эсэхийг анхаараарай.
  • Нэгж ажилтны бүтээмж – Ажилтны оролцоо, бүтээмж сайжирч, илүү чухал үйл ажиллагаанд цаг заваа зориулж чаддаг болсон тохиолдолд таны хүчин чармайлт үр дүнгээ өгч эхэлжээ.

Дижитал шилжилт нь компаниудаас шинэ систем, программ хангамж нэвтрүүлэхээс гадна маш том соёлын хувьслыг компани дотроо хэрэгжүүлэхийг шаарддаг. Үүний нэг нь өгөгдөл (дата)-д суурилсан шийдвэр гаргалтын соёл юм. Жишээлбэл: Хэрэглэгчийн худалдан авалтын өгөгдөл мэдээллийн хэрэглээ, түүнд тулгуурлан гаргасан шийдвэрүүд тань цаашдын бизнесийн амжилтыг тодорхойлох чухал хүчин зүйл юм.

Дээрх үзүүлэлтүүдийг хэмжихэд зорилтод үр дүндээ хараахан хүрээгүй, эсвэл одоог хүртэл хэмжиж чадахгүй байвал танай компанид мэргэжлийн экспертүүдийн тусламж авах хэрэгцээ шаардлага хэдийн тулгарчээ.

Ай Си Ти групп ХК нь мэдээллийн технологийн чиглэл бүрийн 58-н бүрэлдэхүүн компани 700 гаруй ажилтнуудаас бүрдсэн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч групп компани юм. Бид хамтдаа Монгол инженерүүдийн бүтээл болсон 370 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна.

Дижитал шилжилтийг хурдасгахыг хүсэж байгаа байгууллага, компаниудад салбар бүрийн стандарт, бизнесийн орчинд тохируулан интеграци хийгдсэн ДИЖИТАЛ КОМПАНИ цогц шийдлийг санал болгож байна.

Хэрэв танай байгууллага үйл ажиллагаандаа олон төрлийн программ хангамж, системүүд ашигладаг боловч тэдгээр нь хоорондоо холбоо хамааралтай ажиллах боломжгүй, зорилтот үр дүнгээ өгөхгүй байгаа бол Дижитал компани цогц шийдлээр таны асуудлыг хялбар шийдэх боломжтой.

Дижитал компани шийдэл нь аливаа байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай үндсэн болон дэд программ хангамжуудын цогц нэгдэл бөгөөд салбарын стандарт, бизнесийн онцлог бүрд тохирсон шийдлээр танай байгууллагыг дараагийн түвшинд хүрэхэд тусална.

Эх сурвалж: 

Harvard Business Review Where Digital Transformations Go Wrong in Small and Midsize Companies

Fujitsu Future Insights Global Digtial Transformation Survey Report 2021

Butt, Andrew. (30 August 2021). Digital transformation metrics: 5 questions to ask. Enterprise Project.