Блог

Дижитал шилжилттэй холбоотой төслүүдийн 84% нь амжилтгүй болдог. Тэгвэл амжилттай 16%-д нь орохын тулд юуг анхаарах вэ?

2023-05-02

Групп компаниудаас эхлээд жижиг дунд бизнес эрхлэгч бизнесийн үйл ажиллагаагаа автоматжуулж хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, зах зээлийн өөрчлөлтийн хурдад нийцэхийн тулд дижитал шилжилтийг хийж байна.

Үүнтэй холбоотой McKinsey, Bain, Deloitte зэрэг компаниудын судалгааны үр дүнг харахад Дижитал шилжилттэй холбоотой төслүүдийн 84% нь амжилтгүй болдог, зорилтот үр ашигтаа 70% нь хүрч чадаагүй зэрэг статистик мэдээллүүд нийтлэгдсээр байна.

Harvard business review дээр “Жижиг дунд бизнесүүдийн дижитал шилжилт амжилтгүй болж буй үндсэн 2 шалтгаан”-ыг онцолжээ Үүнд:

  • Олон чухал хариулт танай дата /өгөгдөл, мэдээлэл/-н дотор байгааг ойлгох, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын соёлыг бүрдүүлэх
  • Өөрчлөлтөд нээлттэй, дижитал сэтгэлгээтэй болж уламжлалт сэтгэлгээгээ халах нь компанийн хувьд амьд үлдэхийн тулд хийх ёстой өөрчлөлт гэдгийг ойлгох

Дата суурьтай шийдвэр гаргалтын соёл

Оксфордын эдийн засгийн 2020 оны 4-р сард хийсэн судалгаанд нийт 2000 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагджээ. Судалгаанд оролцогчдын 40% нь өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын соёлыг бий болгоход тухайн компаниуд өгөгдөл мэдээлэл нь бэлэн байгаа гэж хариулжээ. Харин 67% нь өгөгдөл мэдээлэл хангалттай бус эсвэл боловсруулж чадахгүй байдлаас үүдэн харилцагчдад тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгоход хүндрэлтэй байна гэж хариулсан байна. Үүнээс гадна зөв өгөгдөл мэдээллийг сонгож, мэргэжлийн хэмжээнд шинжилгээ хийж бизнесийн шийдвэр гаргалтад хэрэгцээтэй дүгнэлтийг боловсруулах мэдлэг, ур чадвартай ажилтан эсвэл удирдлагууд дутмаг байна.

Дижитал сэтгэлгээ, өөрчлөлтөд нээлттэй соёл

“Сүүлийн 60 жилд бизнесийн орчин маш хурдтай өөрчлөгдөж байна. Харин өөрчлөлтөд нээлттэй бус байдаг хамгийн том бүлэг хэсэг бол дээд түвшний удирдлагууд” байдаг талаар мэргэжилтнүүд Harvard business review-н нийтлэл дээр дурдсан байна. Дижитал шилжилтийг өрнүүлж буй аливаа бизнесүүдийн эзэд, захирал удирдлагууд уламжлалт буюу аналог сэтгэлгээнээс Дижитал сэтгэлгээтэй удирдагч руу хөрвөх хэрэгцээ маш өндөр байна. Энэ нь тухайн бизнес, компанийн Дижитал шилжилтийг амжилттай өрнүүлэх, зорилтот үр ашгаа хүртэхэд нөлөөлөх 2 дахь том хүчин зүйл болж байна. Магадгүй компанийн захирал, удирдлагууд мэдээллийн технологийн мэдлэг ур чадвар дутмагаар шаардлагагүй процессыг автоматжуулах, эсвэл өөрийн бизнесийн үйл ажиллагаанд тохироогүй программ хангамж худалдан авах зэрэг үйлдлээр илэрдэг байж болох юм.

Бизнесүүдийн хувьд мэргэжлийн ур чадвар дутмаг байдлыг мэргэжлийн байгууллагын хамтралаар нөхөх боломжууд нээлттэй. Гагцхүү хамтрагчаа зөв сонгох нь компанийн эздийн хувьд том чэллэнж байж болох юм.

Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нийт 97-н мянган компани байгаагаас 4-н мянга нь мэдээллийн технологийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Ай Си Ти групп ХК-ийн хувьд мэдээллийн технологийн чиглэлд 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй, нийт 58-н бүрэлдэхүүн компани 700 гаруй ажилтнуудаас бүрдсэн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч групп компани юм.

Бид дижитал шилжилтийг хурдасгахыг хүсэж байгаа бизнес эрхлэгчид, компаниудад салбар бүрийн стандарт, бизнесийн орчинд тохируулан интеграц хийгдсэн ДИЖИТАЛ КОМПАНИ цогц шийдлийг санал болгодог. Түүнчлэн өнгөрсөн 10 гаруй жилийн турш 300 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагад суурилан Мэргэжлийн зөвлөх үйлчилгээг харилцагч, хамтрагч нартаа тогтмол санал болгодог.

Учир нь компаниуд бизнесийн процессыг хэрхэн өөрчлөн автоматжуулах, түүний тулд компани дижитал сэтгэлгээний өөрчлөлтийг хэрхэн удирдах тал дээр мэргэжлийн зөвлөгөө авах нь дижитал хөрөнгө оруулалтыг илүү үр дүнтэй болгодог.