Мэдээ

Стандартын баталгаажуулалт хийлгэж, гэрчилгээгээ хүлээн авлаа.

2023-06-14

Мэдээллийн технологийн салбарт Дижитал эко системийг цогцлоож буй Ай Си Ти групп нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (МАБУТ)-ны ISO/IEC 27001:2013 стандартыг хангаж олон улсын стандартын байгууллагаас албан ёсоор гэрчилгээгээ хүлээн авлаа.

ISO/IEC 27001:2013 стандарт нь МАБУТ-г бий болгох, хэрэгжүүлэх, хяналт тавих, дэмжих болон сайжруулах шаардлагуудыг хэрэгжүүлдэг олон улсын стандарт юм.

Мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулахаар зорьж буй ямар ч төрлийн байгууллага үйл ажиллагааны онцлог, хамрах хүрээнээс шалтгаалан уг стандартын хяналтуудыг сонгон хэрэгжүүлэх боломжтой байдаг бөгөөд энэхүү стандарт нь мэдээллийн аюулгүй байдлын хяналтуудыг маш өргөн хүрээнд тусгасан байдгаараа онцлогтой.

Үүгээрээ группийн мэдээллийн технологийн төсөл хөтөлбөрүүд, программ хангамжийн хөгжүүлэлтээс гадна хүний нөөцийн удирдлага, бизнесийн процессуудад тус стандарт хэрэгжих юм.

Ай Си Ти группийн хувьд 2021 оноос МАБУТ-г үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж ирсэн. Харин албан ёсны баталгаажуулалтыг 2023 онд “Монсерф” ХХК хөндлөнгийн аудит болон БНЭУ-ын “QFC” баталгаажуулалтын байгууллагаар хийлгүүлж , 2023 оны 6 дугаар сард албан ёсны гэрчилгээгээ Энэтхэг улсын элчин сайдын яам дээр гардан авлаа.