Замын хөдөлгөөнд оролцогчдод бодит цагийн горимоор мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлж, түгжрэл болон зам тээврийн осол аваарыг бууруулах ач холбогдол бүхий нэн чухал хамтын ажиллагааг эхлүүллээ.
АЙ СИ ТИ ГРУПП ХК, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР-ын ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-тай хамтын ажиллагааны санамж бичиг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд “Замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг, тэмдэглэлийн бүртгэл” системийг нэвтрүүлэх зорилгын хүрээнд Дата платформ нэвтрүүлэх, замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг, тэмдэглэлийн бүртгэлийн сан үүсгэх, навигэйшн аппликэйшн нэвтрүүлэлт хийх, замын хөдөлгөөнд оролцогч нарт замын хөдөлгөөний мэдээ, мэдээллийг хүргэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар боллоо.