Япон улсын топ гурван сургуулийн нэг Ritsumeikan University-ийн төгсөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч ноён Nubuo Shibota сан Ай Си Ти групп ХК-ийн төв оффисоор зочиллоо.
Тус уулзалтын үеэр Ritsumeikan Их Сургуулийн төгсөгчдийн холбоо болон Ай Си Ти групп хамтарч “SOFT LAB”-н байгуулах, “Ritsumeikan” сургалтын хөтөлбөрийг Монгол залуучуудад хүргэх, нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.
Ritsumeikan University-г Монгол улсын 110 оюутан суралцан төгссөн бөгөөд өнөөдрийн байдлаар 8-н Монгол оюутан суралцаж байна. Тус сургууль нь 2024 оноос эхлэн Сансар судлал, Хиймэл оюун, Их өгөгдөл зэрэг чиглэлд чадварлаг хүний нөөцийг илүү олон тоогоор бэлтгэхээр анхаарал хандуулан, зорилт тавин ажиллаж байна.