Мэдээ

АЙ СИ ТИ ГРУПП 2027 ОНД ТАНДАН СУДАЛГААНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨНӨ

2024-10-30

Бүгд Найрамдах Казакстан Улсын “Казакстан Гарыш Сапары” ХК болон “Ай Си Ти Групп” ХК-ийн хооронд тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх чиглэлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Ай Си Ти группийн ТУЗ-ын дарга Г.Лхамсүрэн:
Монгол Улсад анх удаа хувийн хэвшил санаачлаад, БНКУ-ын “Казакстан Гарыш Сапары” ХК-тай хамтран, ажиглалтын хиймэл дагуулыг хөөргөх гэж байна. Энэ нь эдийн засгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болж Газар ашиглалт, Хөдөө аж ахуй, Байгаль Орчин, Уул уурхай, Цаг уур, Онцгой байдал зэрэг олон чиглэлд ашиглагдана. Мөн газрын зураг, Дижитал Хөдөө аж ахуй, хот төлөвлөлт зэрэг эдийн засгийн үр ашигтай Стратегийн төсөл юм.

Нэмж дурдахад ажиглалт тандан судалгааны хиймэл дагуулууд бол нам орбитын сансрын орчинд байрласан хиймэл дагуул юм. Эдгээр хиймэл дагуулууд нь Дэлхийг тойрон эргэлдэж, манай гаригийн гадаргууг нарийвчлан ажиглаж, судалгаа шинжилгээ хийдэг. Тэд Дэлхийн өнгө төрх, уур амьсгал, ус, хөрс, ургамлын бүрхэвчийг хянаж, өөрчлөлтийг илрүүлдэг. Мөн бидэнд Дэлхийн гадаргуугийн нарийвчилсан зургийг авч, газрын зураг зохиоход томоохон хувь нэмэр оруулдаг. Цаашлаад, эдгээр хиймэл дагуулууд нь байгалийн гамшиг, гал түймэр, үер усны аюулыг эрт илрүүлж, хүмүүст анхааруулах, авран хамгаалах ажиллагааг удирдан зохион байгуулахад ч  чухал үүрэг гүйцэтгэдэг.

Монгол улс, Ай Си Ти групп ХК 2027 онд тандан судалгааны хиймэл дагуултай болно.