Ай Си Ти Группийн төв оффист Казахстан улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Ж.Х.Мадиев болон түүний баг зочилж, 2 улсын дижитал шилжилтийн стратеги, дижитал засаглал, мэдээлэл технологийн салбар дахь шинэчлэл, инновацийн чиглэлд цаашдын хамтын ажиллагааны талаар санал, туршлага, мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үр дүнд Ай Си Ти Групп болон БНКУ-ын Nitec /National Information Technologies/-ийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр талын бүс нутгийн дижитал хөгжилд хувь нэмэр оруулах, дижитал шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн салбарын дэд бүтцийн шийдлүүдийг хамтран хөгжүүлэх, өргөжүүлэх шинэ гүүрийг тавьсан алхам болж байна.
Ай Си Ти Группийн хувьд энэхүү хамтын ажиллагаа нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх технологийн болон инновацийн шийдлүүдээ дэлхийд таниулах, түгээх боломжийг нэмэгдүүлсэн чухал ач холбогдолтой үйл явдал болж өнгөрлөө.