Монгол Улсын Компанийн тухай хуулийнa 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1 дaхь заалтыг үндэслэн “Ай Си Ти Групп” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
- Тавигдах шаардлага:
- Мэдээллийн технологи, хууль эрх зүй, санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;
- Сүүлийн 3 жилийн хугацаанд “Ай Си Ти Групп” ХК-д эрх бүхий албан тушаал хашаагүй байх, үүсгэн байгуулагч нартай хамтран ажиллаагүй байх, мөн өрсөлдөгч компанид ажилладаггүй байх;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны 5 (тав)-аас дээш хувийг эзэмшдэггүй байх;
- Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, болон нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой биш, тэдэнтэй садан төрлийн холбоогүй байх;
- Төрийн үйлчилгээний албан тушаалаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
- Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.
- Бүрдүүлэх материал:
- Товч намтар (CV);
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл);
- Боловсролын диплом, сургалт семинарын олгосон сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Компанийн засаглалын сургалтын гэрчилгээний хуулбар;
- Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухай баталгаа (гарын үсгээр баталгаажсан байх).
Жич: Бүрдүүлэх материалуудыг нэгтгэж 1 файл болгож өөрийн нэрээр нэрлэн PDF өргөтгөлтэйгөөр ирүүлнэ үү. Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал авахыг анхаарна уу.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах мэйл хаяг: delgermurun.g@ictgroup.mn
Утас: 70164444, 80029509
Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дүгээр сарын 02-ны өдрийн 16:00 цаг хүртэл