Мэдээ

ТУЗ хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар

2026-04-17

 

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4,  79 дүгээр зүйлийн 79.1 дэхь заалтыг үндэслэн “Ай Си Ти Групп” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

  1. Тавигдах шаардлага:
    • Мэдээллийн технологи, хууль эрх зүй, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс боловсролын зэрэгтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;
    • Сүүлийн 3 жилийн хугацаанд “Ай Си Ти Групп” ХК-д эрх бүхий албан тушаал хашаагүй байх, үүсгэн байгуулагч нартай хамтран ажиллаагүй байх, мөн өрсөлдөгч компанид ажилладаггүй байх;
    • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны 5 (тав)-аас дээш хувийг эзэмшдэггүй байх;
    • Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, болон нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой биш, тэдэнтэй садан төрлийн холбоогүй байх;
    • Төрийн үйлчилгээний албан тушаалаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
    • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.

 

  1. Бүрдүүлэх материал:
    • Товч намтар (CV);
    • Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл);
    • Боловсролын диплом, сургалт семинарын олгосон сертификатын хуулбар;
    • Иргэний үнэмлэхийн хуулбар;
    • Компанийн засаглалын сургалтын гэрчилгээний хуулбар;
    • Цээж зураг (файлаар);
    • Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухай баталгаа (гарын үсгээр баталгаажсан байх).

Жич: Бүрдүүлэх материалуудыг нэгтгэн 1 файл болгож өөрийн нэрээр нэрлэн PDF өргөтгөлтэйгөөр ирүүлнэ үү. Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал авахыг анхаарна уу.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах мэйл хаяг: delgermurun.g@ictgroup.mn

Утас: 80029509

 

Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 16:00 цаг хүртэл