
Хамтдаа аялж, шинийг нээж, дурсамж бүтээсэн өдрүүд.
Ай Си Ти Группийн хамт олон ICT Insight #2 – “Unlock the Journey 2026” хөтөлбөрийн хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 25–28-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ны Хөх хотод хамтдаа аяллаа.
Аяллын үеэр бид Хөх хотын төвөөс 30 орчим км зайд байрлах, сүүний үйлдвэрлэл, дэвшилтэт технологи, аялал жуулчлалыг хослуулсан Yili үйлдвэрийн цогцолборт зочилж, орчин үеийн үйлдвэрлэл, инновацын шийдлүүдтэй танилцлаа.
Мөн Хөх хотын Наобао усан паркад хөгжилдөж, Алтан хааны талбай болон шөнийн хотын өнгө төрхтэй танилцан, ажлын орчноос гадуур хамт олноороо шинэ туршлага, хөгжилтэй мөчүүдийг хуваалцаж, мартагдашгүй дурсамж бүтээлээ.
ICT Insight бол зөвхөн аялал биш — хамтдаа шинэ зүйлсийг нээж, бие биеэ илүү таньж, багийн уялдаа холбоогоо бэхжүүлэх боломж юм.
Unlock the Journey 2026