
“Ай си ти групп” ХК 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдсан, Банк бус санхүүгийн байгууллагын салбарын 180 гаруй төлөөлөгч оролцсон “Digital Future 2026” форумд амжилттай оролцлоо.
“Интеллижент Финанс” ХХК-аас зохион байгуулсан тус форумын үеэр “Ай си ти групп” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Лхамсүрэн “Экосистем” сэдвээр илтгэл тавьж, “Hamuga ecosystem”-ийн бүрэлдэхүүн хэсэг болох “Hamuga ID” болон “Hamuga iMap” бүтээгдэхүүнүүдийг оролцогчдод танилцууллаа.

Энэхүү форумын үеэр өмнө нь “iMap” нэрээр хэрэглэгчдэд хүрч байсан Үндэсний газрын зургийн системийн платформыг “Хамуга iMap” нэрээр шинэчлэн шинэ өнгө төрхөөр эргэн нэвтрүүлж байгааг онцолсон юм.
“Hamuga iMap” ямар онцлогтой вэ?
“Hamuga iMap” нь газарзүйн байршилд суурилсан мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүрслэх, хайх, дүн шинжилгээ хийх боломж бүхий үндэсний орон зайн мэдээллийн нэгдсэн платформ юм.


Шинэчлэгдсэн систем нь дараах боломжуудыг хэрэглэгчдэд санал болгож байна. Үүнд:
- Зам тооцоолол – хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн хамгийн оновчтой замчлалыг гаргана.
- Нийтийн тээврийн мэдээлэл – нийтийн тээврийн чиглэл, буудлын бодит цагийн мэдээллийг шууд авах боломжтой.
- Хаяг, байршлын хайлт – хурдан, хялбар, дэлгэрэнгүй хайлтын үр дүнгээр хэрэглэгчийг хангана.
- Суурь зургийн систем – орон зайн өгөгдлийн давхаргыг удирдах, байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн ашиглах,
- Хэрэглэгчээс өөрчлөлт оруулах боломж – Хэрэглэгчид газрын зураг дээрх POI мэдээллийг засварлах, хадгалах, ногоон оноо авах зэрэг үйлдлийг гүйцэтгэх боломжийг нэмэлтээр сайжруулан нэвтрүүлээд байна.
“Hamuga ID” нэгдсэн танилт, нэвтрэлтийн шийдэл

Форумын үеэр мөн “Hamuga ID” нэгдсэн бүртгэл, танилт нэвтрэлтийн системийг танилцууллаа. Энэхүү платформ нь хэрэглэгч бүртгэл үүсгэн нэвтрэлт хийснээр холболт хийсэн системүүдэд хялбар нэвтрэх, олон төрлийн систем, үйлчилгээг ашиглах боломжийг бүрдүүлэх төвлөрсөн шийдэл юм.
“Hamuga ID” нь танай байгууллагад дараах давуу талуудыг санал болгож байна.
- Хэрэглэхэд хялбар нэгдсэн нэвтрэлт
- Аюулгүй, найдвартай баталгаажуулалт
- Цаг хугацаа болон нэмэлт зардлын хэмнэлт
- Орчин үеийн баталгаажуулалтын аюулгүй шийдэл
- Олон системтэй интеграц хийх боломж
- Нэвтрэх эрх, хориг болон төхөөрөмжийн хяналтыг удирдах боломж
Дэлгэрэнгүй мэдээллийг 7016-4444 дугаараас авах эсвэл info@ictgroup.mn хаягаар санал хүсэлтээ илгээх боломжтой.
Дижитал шийдлээр нийгмийг өнгөлнө.