Бизнес эрхлэгчид хурдацтай өөрчлөгдөж буй 21-р зуунд технологийн шинэчлэлийг хэрхэн өөрт ашигтай байдлаар ашиглаж байна вэ? 2020 оны байдлаар дэлхийн зах зээлд онлайн борлуулалт маш хурдацтай хөгжиж, АНУ- ын цахим худалдаа гэхэд л 32 хувиар өссөн нь бүх цаг үеийн дээд амжилт болсон. Үүний нэгэн адил Монгол улсын цахим худалдаа сүүлийн 2 жилийн хугацаанд мэдэгдэхүйц хөгжиж байгаа билээ. Бизнес эрхлэгчид амжилтад хүрэхийг эрмэлзэж үйлчлүүлэгчидтэйгээ илүү сайн холбогдохын тулд хамгийн сүүлийн үеийн шинэлэг санааг байнга нэвтрүүлж байх шаардлагатай болдог. Тиймээс танд болоод таны бизнест зориулсан таван технологийн чиг хандлагыг энэ дугаарт онцлохоор боллоо.
1. Фигиталыг ашиглаад үз !
Фигитал гэхээр гайхаж магадгүй. Энэ нь физик, дижитал гэсэн үгсийг нэгтгэн шинэ нэр томьёо. Хэн зохиосон нь тодорхойгүй ч COVID-19 цар тахлын оргил үед хэрэглэж эхэлсэн. Товчхондоо фигитал нь хэрэглэгчдэд өвөрмөц интерактив туршлагыг бий болгох зорилгоор дижитал ертөнцийг физик ертөнцтэй холбох технологийг ашиглах тухай ойлголт юм. Энэхүү дижитал эрин үед жижиг дунд бизнес эрхлэгчдэд хэрэглэгчийн туршлагад ихээхэн ач холбогдол өгч онлайн болон биет борлуулалтыг нэгтгэхэд зорьж байна. Фигитал нь орон зай бүрээс хамгийн сайн талыг авч, илүү бүрэн дүүрэн, сэтгэл ханамжтай хэрэглэгчийн туршлагыг бий болгох замаар онлайн болон офлайн орчинг хоёуланг нь нэгтгэдэг. Тиймээс фигитал үзэгдэл нь хэрэглэгчийн худалдан авах үйл явц жигд, танил болсон олон сувагт анхаарлаа хандуулдгаараа бусад маркетингийн тактикуудаас ялгардаг.
2. Даатгал нь аюулгүй байдлыг найдвартай болгодог
Хурдацтай өөрчлөгдөж буй энэ ертөнцөд хамгийн сүүлийн үеийн дижитал хэрэгслүүдийн талаар байнга мэдээлэлтэй байх нь шинэ эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ ихээхэн ач холбогдолтой зүйл юм. Жижиг дунд бизнес эрхлэгч байх нь микро, макро орчны нөлөөллөөс хамаарах олон хүчин зүйлтэй нүүр тулдаг. Тиймээс бизнес эхлүүлэх үед таны бизнес өсөхийн хэрээр бизнест даатгалаас хамааралтай олон хэрэгцээ үүсдэг. Олон жижиг бизнес эрхлэгчдийн хувьд даатгал худалдаж авах нь шаардлагагүй мэт санагдаж магадгүй ч гэнэтийн эрсдэлээс таныг үргэлж хамгаална гэдгийг санаарай.
3. AI нь хэрэглэгчийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд тусалж байна
Хиймэл оюун ухаан (AI) болон машин сургалтын (ML) нь томоохон корпорацуудад аль хэдийн ашиглагдаж байгаа боловч технологийн дэвшил нь жижиг дунд бизнесүүдэд эдгээр хэрэгслүүдийн давуу талыг ашиглахад хялбар, хямд болгож байна. AI/ML програм хангамжийн программуудыг ашигласнаар бизнес эрхлэгчид судалгаа, боловсруулалтыг оновчтой болгож, нийлүүлэлтийн сүлжээний үр ашиггүй байдлыг илрүүлж, хамгийн сайн ажил горилогчдыг олж, кибер аюулгүй байдлыг сайжруулах боломжтой. AI сайжруулсан програм нь жижиг бизнес эрхлэгчдэд хэрэглэгчийн сегментийг илүү сайн тодорхойлох, хэрэглэгчтэй урт хугацааны харилцаа тогтоох боломжийг олгодог.
4. Сошиал орчин борлуулалтыг бий болгодог
Ихэнх жижиг бизнесүүд зөвхөн хэрэглэгчдэд мэдээлэл өгөх зорилгоор Facebook, Instagram эсвэл Twitter ашигладаг. Гэхдээ жижиг дунд бизнесүүд TikTok гэх мэт дэлхий даяар хурдацтай өсөж буй шинэ платформуудыг ашиглан өөрсдийн сошиал орчин, давлагааг бий болгож байна. Ингэснээр хэрэглэгч брэндтэй хувийн харилцаа холбоог бий болгохын зэрэгцээ компанийг сонирхож буй ижил төстэй хүмүүсийн онлайн нийгэмлэгийг бий болгодог. Сошиал орчин болон нийгмийн худалдан авах чадамжийг хамтад нь ашиглавал аливаа жижиг дунд бизнест ихээхэн түлхэц болно.
5. Мэдээллийн аюулгүй байдлаа хангах
Кибер гэмт хэрэг дээд цэгтээ хүрч, бизнес эрхлэгчид өртсөөр. Сүүлд хийгдсэн тооцооллоор жижиг дунд бизнес эрхлэгчдийн 47 % нь сүүлийн нэг жилд кибер халдлагад өртөж, 44% нь нэгээс олон халдлагад өртсөн байна. Бизнес эрхлэгчдийн хувьд хэрэглэгчдийн болон дотоод мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал буюу цаашид урт хугацаанд оршин тогтнох үндэс гэж хэлэхэд буруудахгүй. Тиймээс бизнесүүд кибер аюулгүй байдлын эсрэг технологид ач холбогдол өгснөөр халдлагын үр дагаврыг бууруулаад зогсохгүй, хэрэглэгчидтэйгээ итгэлцлийг бий болгоно.