Блог

Технологийн хамгийн сүүлийн үеийн трендүүд

2021-11-01

Өнөө үед технологи нь гэрлийн хурдаар хөгжиж бүхий л салбарт хурдтай өөрчлөлт шинэчлэлтийг авчирч, хөгжил дэвшлийн хурдасгуур болжээ. Хүн ус, агааргүйгээр амьдарч чадахгүй шиг, байгууллага аж ахуй нэгжүүд технологигүйгээр цаашид зах зээлд удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй болох тийм нийгэм биднийг угтаж байна. Технологи нь үйл ажиллагааны салшгүй хэсэг болсноор бизнес эрхлэгчдэд асар их боломжийг нээж өгдөг. Иймээс та бүхэнд энэхүү технологийн ертөнцөд болж буй хамгийн сүүлийн үеийн трендийн тухай мэдээлэл хүргэж байна. 

AI

Хиймэл оюун ухаан сүүлийн 10 жилийн хугацаанд анхаарлын төвд байсаар байна. Бидний хэрхэн амьдарч, ажиллах, тоглоход хүртэл AI нь чухал нөлөө үзүүлдэг тул шинэ хөгжиж буй технологийн хөгжлүүдийн нэг хэвээр байна. Хиймэл оюун нь дүрс, яриа таних, утсанд суурилсан хувийн туслах, жолоодлого удирдах зэрэг технологийн шийдлүүдээрээ алдартай болсон. Үүнээс гадна нөөцийг оновчтой хуваарилах, хэрэглэгчийн байнга хувьсан өөрчлөгдөж буй харилцан үйлчлэлд дүн шинжилгээ хийх зэргээр илүү сайн шийдвэр гаргах боломжийг олгож байна. 

5G

Үүнийг маш энгийнээр тайлбарлавал илүү хурдан, илүү тогтвортой интернетийн сүлжээ юм. Өөрөөр хэлбэл вэб хуудаснууд илүү хурдан ачаалж, видеог ачаалахыг хүлээхэд бага хугацаа зарцуулна гэсэн үг юм. 3G нь хөдөлгөөнт төхөөрөмж дээрх онлайн хандалт, өгөгдөлд суурилсан үйлчилгээг идэвхжүүлсэн, 4G нь видео болон хөгжмийн платформыг нэмэгдүүлэх боломжийг олгосон. Харин 5G гэдэг нь хамгийн сүүлийн үеийн технологиуд болон виртуал бодит байдалд ашигладаг өндөр хурдтай сүлжээг хэлдэг бөгөөд та хүссэн үедээ, хаанаас ч хамаагүй ашиглах боломжийг олгодог билээ.

Blockchain

Блокчэйн бол сүүлийн үеийн технологийн гол чиг хандлага юм. Олон хүмүүс блокчэйныг зөвхөн цахим мөнгө буюу криптовалют гэж ойлгодог. Гэхдээ энэ нь тийм биш бөгөөд бүхэл бүтэн цогц технологийн ердөө нэг хэсэг нь юм. Блокчэйныг криптовалютаас гадна эрүүл мэнд, хангамжийн сүлжээ, ложистик, сурталчилгаа гэх мэт бусад салбарт ч ашигладаг. Энэ бол компьютерийн сүлжээгээр дамжуулан аливаа гүйлгээг хянадаг төвлөрсөн бус дижитал дэвтэр юм. 

Cybersecurity

Кибер аюулгүй байдал нь сүүлийн үеийн шинэ чиг хандлага биш хэдий ч технологийн хөгжилтэй хамт салшгүй хөгжих шаардлагатай хэсэг маргаангүй мөн. Өөрөөр хэлбэр шинэ технологи гарч ирэхийн хэрээр тэрхүү технологи дахь мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах хэрэгцээ шаардлага байсаар байна. Мэдээлэл өгөгдөл улам үнэ цэнэтэй болохын хэрээр түүн рүү халдах хакеруудын халдлага үүсэх эрсдэлтэй. Иймээс кибер аюулгүй байдлыг хангах нь цаашид бүх төрлийн байгууллагын анхаарах ёстой чухал асуудал мөн.

Холбоотой нийтлэл: Технологийн хийж чадахгүй байгаа зүйлс

Edge computing

Энэ нь хоцролт багатай, өндөр хурдтай өгөгдөл боловсруулах боломжийг олгодог шинэ технологи юм. Тодруулбал өгөгдөл ба тооцооллын хоорондын зөрүүг багасгаж сервер болон үйлчлүүлэгчийн хоорондох мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаснаар процессын хурдыг нэмэгдүүлдэг байна. 

Quantum computing 

Дараагийн гайхалтай технологийн чиг хандлага бол квант тооцоолол юм. Энэ нь эх сурвалжаас үл хамааран өгөгдлийг хялбархан хайх, хянах, дүн шинжилгээ хийх чадвартай технологи юм. Зээлийн эрсдэлийг хянах, өндөр давтамжтай арилжаа хийх, залилан мэхлэх үйл ажиллагааг илрүүлэх зорилгоор квант тооцооллыг банк, санхүүгийн салбарт түлхүү ашиглаж байна. Мөн ойрын өөр сонирхолтой жишээг дурдвал коронавирусын тархалтыг урьдчилан тооцоолоход энэхүү квант тооцооллын технологийг ашиглажээ. 

AR болон VR

AR болон VR нь сүүлийн жилүүдэд технологийн салбарт маш алдартай болж байгаа бөгөөд ойрын жилүүдэд ч үргэлжлэх төлөвтэй байна. VR буюу виртуал бодит байдал нь технологийг ашиглан физик бодит мэт мэдрэмж төрүүлэх хийсвэр ертөнцийг бий болгодог бол AR нь бодит бус элементүүдийг бодит орчинд буулгаж ирдгээрээ ялгаатай. Эдгээр технологийн шийдлийг видео тоглоом, боловсрол, эрүүл мэнд, сошиал платформ гэх мэт олон чиглэлд ашиглаж байна. 

Маргаашийн өөрчлөлтөд бизнес тань бэлэн байхын тулд өнөөдөр танд технологийн чиг хандлагын тухай мэдлэг, мэдээлэл зайлшгүй шаардлагатай болжээ. Иймээс бид технологийн ертөнцөд гарч буй шинэ мэдээ мэдээлэл, чиг хандлагын талаар сонирхолтой мэдээллийг та бүхэнд цаашид хүргэх болно.