Блог

Компаниуд яагаад газар зүйн мэдээлэл ашиглах хэрэгтэй вэ?

2021-12-23

Аж ахуйн нэгж компаниудын хувьд байршлын оновчтой байдлыг хадгалах нь хамгийн чухал байдаг. Үйлчилгээ явуулж буй нутаг дэвсгэрт цахилгааны эх үүсгэвэр хамгийн чухал анхаарах асуудал боловч эрсдэлийн удирдлага, дэд бүтцийн засвар үйлчилгээ, дүрэм журмыг дагаж мөрдөх нь цаасан дээр буулгаснаас илүү үр нөлөөтэй. Тиймээс компаниудын хувьд өөрсдийн дэд бүтэц болон ойр орчмын нутаг дэвсгэрийн талаарх дэлгэрэнгүй, хамгийн үнэн зөв мэдээлэлтэй байх хэрэгцээ шаардлага байнга тулгарч байдаг. 

Газар зүйн байршлын технологи нь аж ахуйн нэгж компаниудад байршлын шийдвэр гаргах чухал ажлуудыг илүү хурдан бөгөөд үр дүнтэй гүйцэтгэх боломжийг олгодог. Өөрт хэрэгтэй мэдээлэлд алсаас хандаж, алсаас дүн шинжилгээ хийн, газар зүйн өгөгдлийг нэгэн зэрэг ашиглах боломжтой.

Бизнест яагаад газар зүйн мэдээлэл шаардлагатай байдаг вэ?

Тохиромжтой байдлыг оновчтой болгох

Сүлжээний шинэчлэл, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг нийтийн аж ахуйн салбарын хамгийн тулгамдсан олон сэдвүүдийн хүрээнд жилээс жилд улс орон даяар  томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байдаг. Шинэ дэд бүтцийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийх эсвэл хэдэн зуун км шинэ дамжуулах шугамын зөв гарцын төсөл хэрэгжүүлэх эсэхээс үл хамааран байршлын үнэн зөв мэдээлэл нь төслийн амжилтад чухал үүрэгтэй.

Тухайн нутаг дэвсгэрийг хамарсан үл хөдлөх хөрөнгийн найдвартай өгөгдөл дээр суурилсан байршлын платформ нь одоогийн, үнэн зөв мэдээллийг хүргэж тухайн үл хөдлөх хөрөнгийн багуудад өөрсдийн мэдэлд байгаа өгөгдлөөс бодитой дүгнэлт гаргах боломжийг олгоно.

Эрсдэлийг бууруулж, идэвхтэй удирдана

Байгалийн хүчин зүйлсээс шалтгаалж бизнест чамгүй гарз хохирол учрах тохиолдол олонтаа. Тиймээс байгалийн хүчин зүйлсээс үүдэх эрсдэл үйл ажиллагаа, дэд бүтцэд хэрхэн нөлөөлж болохыг төслийн эхэнд бүрэн тооцоолох нь чухал.  Тиймээс газар зүйн байршлын мэдээллийн платформ нь үл хөдлөх хөрөнгийн мэдээллээс гадна үерт өртөмтгий эсэх гэх мэт байгалийн аюултай холбоотой эрсдэлийг үнэлэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой.

Цаашилбал, агаарын урсгалын шинэчлэгдсэн зураг, мобайл газрын зурган функц гэх мэт олон талаас анализ хийж цахилгааны шугам сүлжээ болон бусад хүчин зүйлүүдийг хянаж, засвар үйлчилгээний бригадуудыг анхаарал хандуулах шаардлагатай газруудад байрлуулахад тусална.

Дэд бүтцийг хадгалах

Дэд бүтцээ удирдахын тулд газар зүйн байршлын мэдээллийн платформыг ашигладаг нийтийн үйлчилгээний компаниуд өөрсдийн хөрөнгийн зураглалыг гаргаж, засвар үйлчилгээний үйл ажиллагааг хянах боломжтой. Нэмж дурдахад тэд ямар хөрөнгөнд (хэзээ) засвар үйлчилгээ шаардлагатайг илүү сайн таамаглахын тулд эд зүйлсийн интернет буюу (IoT) мэдрэгчээр авсан аливаа өгөгдлийг импортлох, дүрслэн харуулах, техникийн ажилтнуудыг учирч болзошгүй асуудлын төв рүү чиглүүлэх боломжтой. 

Нутаг дэвсгэрийн хүрээнд шийдвэр гаргах

Хэрэглэгчидтэй цаг тухайд нь харилцах нь нийтийн үйлчилгээний салбарт чухал боловч ихэнхдээ орхигдуулдаг.  Тухайн нутаг дэвсгэрт гарах засвар, үйлчилгээний талаар,  маркетинг болон харилцагчийн үйлчилгээний хэлтсүүд аливаа төсөл хөтөлбөр, урамшуулалт мэдээллийн талаар цаг алдалгүй оршин суугчид, албан байгууллагад мэдээллэх шаардлагатай байдаг. Тиймээс зөв мэдээллийг зөв цаг нь хэрэглэгчдэд хүргэхэд газар зүйн байршлын платформ энэ үйл явцыг хялбарчилж өгдөг. 

Холбоотой нийтлэл: GIS датаг бизнест хэрэглэх 10 боломж