Human resources

85% Z,Y Generation залуус

Дижитал шилжилтэд
тавтай морил

Ай Си Ти групп ХК нь Мэдээллийн технологийн салбарт 300 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг 58 бүрэлдэхүүн компани бүхий Үндэсний технологийн групп компани юм.

Дэлхийд өрсөлдөх Үндэсний технологийн компани

Манай давуу тал

Тав тухтай ажлын байр

Чөлөөт цагаа өнгөрөөх амралтын өрөө, тоглоомын өрөө, цайны өрөө, дүүш бүхий хувцасны өрөө, чимээ тусгаарлагчтай контент боловсруулах өрөө, сургалтын танхим, амралт чөлөөт цагийн хэсэг, хурал уулзалт, дугуйн зогсоол, эвент-арга хэмжээнүүдээ оффистоо зохион байгуулах зэрэг олон олон тав тухтай байдлыг шийдэж өгсөн.

Ажлын цагийн уян хатан нөхцөл

Хүн бүр өөрийн амьдралын хэв маяг, өөрийгөө хөгжүүлэх зэрэг олон олон хувийн төлөвлөгөөгөө зохицуулах боломжтой уян хатан ажлын цагтай.

Яагаад АйСиТи гэж?

Клубуудын арга хэмжээ

Зохион байгуулж буй арга хэмжээг залуучуудын сонирхолд нийцүүлэн залуучууд өөрсдөө сайн дурын үндсэн дээр нэгдэн төрөл бүрийн 20 гаран клубын үйл ажиллагаагаар дамжуулан явуулж байна. Үүнд: Сагсанбөмбөг, Волейбол, теннис, дугуй, e-sport, шатар, номын, иог, хоол, дардас, уулын гэх мэт..... байдаг. Группийн зүгээс залуучдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, хоорондоо баг хамт болон нэгдэж буйг дэмжин эдгээр клубүүдийн үйл ажиллагаанд мөнгөн болон бусад дэмжлэг туслалцааг байнга үзүүлдэг.

Зөв хүн зөв шийдлээр

Хүний нөөц

Сонгон шалгаруулалтын процесс

  • 1

    Анкетын шалгаруулалт

    Тухайн ажлын байранд шаардагдах ур чадвар, мэдлэг, туршлагыг ажил горилогчийн анкетын мэдээлэлд үндэслэн хийх тул та анкетаа бүрэн гүйцэд бөглөөрэй.

  • 2

    Ярилцлага

    Ажлын байрны тавигдах шалгуурт мэргэжил, туршлага, ур чадварын хувьд нийцэх ажил горилогчийг анхан шатны ярилцлагад урина.

  • 3

    Ур чадварын шалгалт

    Ажил горилогчийн ур чадварыг тодорхойлохын тулд сорил, шалгалтаар шаардагдах удирдах болон мэргэжлийн ур чадваруудыг үнэлнэ.

  • 4

    Шийдвэрлэх ярилцлагууд

    Ажлын байрны онцлогоос хамааран 2-3 удаагийн ярилцлагад урина.

  • 5

    Ажлын санал

    Тэнцсэн ажил горилогчдод ажлын санал тавьж хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлүүдийг харилцан тохиролцоно

Зөв ХҮН

Нээлттэй ажлын байр