Мэдээ

Бизнесүүдийн зайлс хийдэг чухал зүйл бол технологийн өөрчлөлт

2021-11-27

Бизнес амжилттай өгч хөгжихөд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэдгээр хүчин зүйлс цаг үе, чиг хандлагаас шалтгаалан хувьсан өөрчлөгдсөөр байдаг. Одоо бид техник, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин зуунд амьдарч байна. Үүний нөлөөллөөр технологи хувь хүн болон бизнесийн бүхий л салбарт их бага хэмжээгээр нэвтэржээ. 

Дэлхий нийтийн дунд гэнэт бий болсон ковид 19 цар тахал энэхүү технологийн хөгжлийн хурдыг улам нэмэгдүүлсэн гэхэд хилсдэхгүй. Байгууллагууд бизнесийн цар хүрээгээ дижитал орчинд шилжүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд технологийн шийдэл нэвтрүүлэх нь оновчтой зөв гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн билээ.

Дэвшилтэт технологид суурилсан бизнес нь шинэлэг загвар, бизнесийн шинэ моделийг бий болгож түүгээрээ аж ахуй нэгжүүдэд бүтээмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах гэх мэт олон давуу талыг бий болгодог. Гэвч зарим аж ахуй нэгжүүдэд шинэ технологи нэвтрүүлэх эсэх нь эргэлзээ дагуулсан хэвээр л байна.  

Технологи нэвтрүүлэхэд үйл ажиллагааны процесс улам төвөгтэй болно, ажилтнуудыг түүнд тохируулж сургах хэцүү, өртөг өндөр эсвэл өнөөдрийг хүртэл технологигүйгээр болоод л байсан гэсэн нийтлэг ойлголтоор технологи нэвтрүүлэхээс байгууллагууд зайлсхийдэг. Гэвч энэ нь ямар ч шинэчлэлт өөрчлөлтийг байгууллага бүрд нэвтрүүлэхэд тулгардаг асуудал мөн. Иймээс технологи танай байгууллагад урт хугацаандаа ямар үр өгөөжийг бий болгох боломжтой буюу алдагдсан боломжийг өртөгтэй харьцуулахад энэхүү асуудлуудыг байгууллага даван туулах хэрэгтэй юм. Учир нь технологийн шинэчлэлт сайжруулалт бол бүх бизнес аж ахуй нэгжийн туулах зам учир танай байгууллагад нэвтрэх эсэх нь цаг хугацааны л асуудал билээ. 

Холбоотой нийтлэл: Технологийн хамгийн сүүлийн үеийн трендүүд

Манай ICT групп Монголын технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан 10 жилийг ардаа үджээ. Энэхүү хугацаанд олон бизнес аж ахуй нэгжүүдэд технологийн шинэчлэлт хийж бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд тусалсандаа баяртай байна. Бид байгууллага бүрийн үйл ажиллагааны онцлог, бизнесийн моделд тохируулан технологийг хөгжүүлж, нэвтрүүлдэг билээ. Хэрэв танай үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл авахыг хүсвэл … шугамаар холбогдоорой.  

Мэдээлэл технологийн эрин зуун ажиллаж, амьдарч буй таны байгууллагадаа оруулах хамгийн чухал хөрөнгө оруулалт тань технологийн шинэчлэл билээ.