АЙ СИ ТИ Г Р У П П
Зөв Ирээдүйг Зөв шийдлээр Зөв хүн бүтээнэ

Мэдээлэл технологийн
тэргүүлэгч үндэсний
групп компани.

Бид мэдээлэл технологийн шилдэг шийдлийг ашиглан,
хэрэглэгчиддээ тасралтгүй, найдвартай үйлчилгээг хүргэнэ.

Компанийн тухай

Дэлхийд өрсөлдөх үндэсний компани

АйСиТи групп ХХК нь 2013 онд Монгол улсын стратегийн салбар болох Мэдээллийн технологи, Харилцаа холбооны салбарт группын зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан.

Группын үндсэн чиг үүрэг нь охин компаниудаа нэгдмэл удирдлага, бодлого зохицуулалтаар ханган ажиллах бөгөөд одоогоор 13 компанид хөрөнгө оруулалт хийн, ажиллаж байна.

Танд технологийн шийдвэрлэх асуудал байна уу?

Бидэнтэй холбогдоорой.

АЙДЭЙМ ХХК

КОМПАНИЙН ТУХАЙ

“АЙ ДЭЙМ ХХК” 2013 онд байгуулагдсан ба “UnionTheme” нэрээр дэлхийн хамгийн том, хамгийн өндөр шалгуур бүхий веб дизайны онлайн зах болох THEMEFOREST.NET -ын шаардлага, шалгуурыг хангасан цогц вебийг хөгжүүлж, олон улсад экспортлож байна.

  • Байгууллагын танилцуулга веб
  • Онлайн арилжааны веб
  • Зар, мэдээллийн веб
  • Нэмэлт үйлчилгээ
  • Веб сайтын арчилгаа
  • Аппликэйшн дизайн
  • Брэндбүүк

АЙТҮҮЛС ХК

КОМПАНИЙН ТУХАЙ

АйТүүлс ХК нь Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 оноос эхлэн домэйн нэрийн бүртгэл, веб хост, сервер байршуулалт, виртуал серверийн түрээс, и­мэйл сервисийн ашиглалт зэрэг интернэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйчилгээг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст үзүүлж тэдгээрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажилласаар ирсэн TIER II стандартын шаардлагыг хангасан дата төв дээр суурилсан 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг 14 орны 6400 гаруй хэрэглэгчдэд үзүүлж буй бөгөөд 2016 оны «Шилдэг технологийн компани»-аар шалгарсан.

Компани нь одоогоор зах зээлд дараах хуь хэмжээ эзлэн ажиллаж байна.

  • Нийт веб сайтын 35%
  • Дотоодод байршдаг веб болон веб суурьтай програм хангамжийн 60%

Үйлчилгээ

  • Домэйн
  • Хостинг
  • Байршуулах
  • Сервер түрээс
  • WAP
  • Business mail
  • Сургалт, зөвлөгөө
  • Клауд майнинг
  • Backup
  • Клауд дата төв

Дата төвүүд

  • Үндсэн дата төв
  • Клауд дата төв
  • Майнинг фарм
  • Санхүүгийн дата төв

ДАТА САЙНС ХХК

КОМПАНИЙН ТУХАЙ

Дата сайнс компани нь 2017 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Монголд цөөн байдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Програм хангамж хөгжүүлэлтийн сертификат бүхий ажилтнууд бүхий тэргүүлэх компаниудын нэг юм.

Үйлчилгээ

  • Програм хангамжийн шийдэл
  • Хиймэл оюун ухаан
  • Business Intelligence
  • Дата анализ
  • Машин сургалт
  • Блокчейн
  • Аутсорсинг
  • Системийн интеграци
  • Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээ

Төслийн удирдлага

  • Төслийн техникийн болон хэрэгжүүлэлтийн удирдлага
  • Системийн тестчилэл
  • Эрсдэлийн удирдлага
  • Тохируулгын удирдлага

СИНЕТ ХХК

КОМПАНИЙН ТУХАЙ

"Си Нэт" ХХК интернэт үйлчилгээний чиглэлээр 2015 онд үүсгэн байгуулагдсан. Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон 1041/Б/IS96 дугаар бүхий “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт интернэтийн үйлчилгээ үзүүлэх” тусгай зөвшөөрлийг гэрчилгээг эзэмшдэг. Компанийн гол зорилго бол дата центрийн үйл ажиллагаанаас хямд найдвартай интернетийн эх үүсвэрээр хангахаас гадна илүүдэл UPLOAD урсгалыг бусад хэрэглэгчдэд худалдах юм.

Үйлчилгээ

  • Интернет хангамж
  • Сүлжээний сувагчлал
  • Сүлжээний засвар үйлчилгээ

ФИБО ГЛОБАЛ ХХК

КОМПАНИЙН ТУХАЙ

Компани нь 2018 онд байгуулагдан клауд системд суурилсан програм хангамж хөгжүүлэлт, дата инженеринг, сүлжээний автоматжуулалт чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Amazon, Microsoft, Google компаниудын клауд үйлчилгээнүүдийг Монголд нийлүүлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлдэг. Мөн тус компани нь Амазон компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг.

Үйлчилгээ

  • Клауд технологид суурилсан програм хөгжүүлэлт
  • Дата инженеринг
  • Сургалт, зөвлөгөө

АЙКОНТЕНТ ХХК

КОМПАНИЙН ТУХАЙ

"Ай Контент" ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд сошиал медиаг шинэ түвшинд гаргасан арга хэлбэрийг ашиглаж, хамгийн бага зардлаар зорилтот зах зээлдээ нэвтрүүлэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ чиглэлийн тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагаас аван үйл ажиллагаа явуулж байна.

Үйлчилгээ

  • Сошиал ТВ
  • Сугалаа автоматжуулалт
  • Тоон контент агрегатор
  • Шалгалтын дүнгийн систем
  • Тестийн үнэлгээний машин түүний програм хангамж нийлүүлэлт

ЭМ АЙ БИ РЭЙТИНГ ХХК

КОМПАНИЙН ТУХАЙ

“Эм Ай Би Рейтинг” ХХК нь Монгол Улсад програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2013 онд байгуулагдсан “Ай Си Ти Групп” ХХК-ийн охин компани юм. Тус компани нь програм хамгамжийн шилдэг шийдэл, олон улсын стандартыг хангахуйц өндөр технологи, найдвартай ажиллагааг бий болгон зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгай зөвшөөрлийг авахаар мэргэшсэн багийг бүрдүүлэн ажиллаж байна.

Үйлчилгээ

  • Зээлийн мэдээллийн лавлагаа
  • Зээлчиж зэрэглэл
  • Зах зээлийн судалгаа
  • Төлбөрийн мэдээллийн лавлагаа

ЗИП ТАКСИ ХХК

КОМПАНИЙН ТУХАЙ

Компани нь 2018 онд байгуулагдсан бөгөөд нийгмийн үйлчилгээний хүртээмж, үр ашигт байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Хэрэглэгч шууд Үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдон үйлчилгээ авах боломж бүхий зуучлалын платформыг хөгжүүлэн ажиллаж байна. Энэ нь иргэдэд түргэн шуурхай мэргэжлийн үйлчилгээ авахаас гадна иргэд өөрийн мэргэжил, чадварыг ашиглан нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлсэн үйлчилгээ юм.

Үйлчилгээ

  • Такси дуудлага
  • Машин түрээс
  • Нүүлгэлт
  • Хүргэлт
  • Цэвэрлэгээ
  • Гоо сайхан
  • Хүүхэд харах
  • Даатгал
  • Сантехник
  • Цахилгаан
  • Эмч сувилагч
  • Онлайн худалдаа
  • Жолооч
  • Бусад

ЭЙ АЙ ТЕК ХХК

КОМПАНИЙН ТУХАЙ

ЭйАйТек ХХК нь 2019 онд хиймэл оюун ухааны төслүүдийн хөгжүүлэлт дээр ажиллахаар байгуулагдсан. Одоогоор хиймэл оюун ухаанд суурилсан царай танилтын системийн хөгжүүлэлт дээр ажиллаж буй бөгөөд уг системийг эхний шатанд үйлчилгээний байгууллагуудад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Үйлчилгээ

  • Царай танилтын систем хөгжүүлэлт

ДИЖИТАЛ ЭКСЧЕНЖ МОНГОЛИА ХХК

КОМПАНИЙН ТУХАЙ

Компани нь 2018 онд байгуулагдсан бөгөөд Монголын анхны криптовалют арилжааны платформ болох TRADE.MN биржийг байгуулсан юм. Ингэснээр Монголчууд дэлхийн хөгжингүй улсуудтай адил Bitcoin болон бусад олон улсын зах зээл дээр арилжаалагдаж буй бусад крипто валютын арилжаанд оролцох боломжтой болсон юм. Одоогоор бирж дээр 13 нэр төрлийн криптовалют арилжаалагдаж байна.

Үйлчилгээ

  • Криптовалют арилжаа
  • Криптовалют бүртгэл
  • Төлбөр тооцоо

ЮБИ СТОК ЭКСЧЕНЖ ХХК

КОМПАНИЙН ТУХАЙ

ЮБИ СТОК ЭКСЧЕНЖ ХХК нь блокчейн системд суурилсан хөрөнгийн биржийн платформ нэвтрүүлж, хөрөнгийн зах зээлд дундын зуучлагчийн үүрэг болон түүнтэй холбогдон гарах зардал, цаг хугацаа, алдаа дутагдлыг бууруулж, үр ашигт тогтолцоог нэвтрүүлэхээр 2018 оноос үйл ажиллагаагаа эхлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд UBEX.MN биржийн вебэд суурилсан платформ болон гар утасны аппликэйшнийг бүтээж эхний шатанд Засгийн Газрын Үнэт Цаасны арилжааг зохион байгуулахаар ажиллаж байна.

Үйлчилгээ

  • Арилжаа зохион байгуулах
  • Үнэт цаас бүртгэх

НЭЙШНЛ БЛОКЧЭЙН ПЛАТФОРМ ХХК

КОМПАНИЙН ТУХАЙ

National blockchain platform (jamuha.mn) компани нь 2018 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд компани нь технологийн дараагийн шатны хувьсгал болох блокчейн технологид суурилсан дрограм хангамж боловсруулах хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан.

Одоогоор компани нь Жамух блокчейн платформыг бүтээх төслийг хэрэгжүүлж буй бөгөөд платформ ашиглалтанд орсноор Монгол улс гадны платформ ашиглахгүйгээр блокчейн технологийг ашиглах боломж бүрдэх томоохон боломж бүрдэх юм.

Платформ ашиглалтанд орсны дараа үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр Монголын томоохон ААН, компаниудтай хамтран ажиллахаар урьдчилсан байдлаар Санамж бичиг зураад байна.

Үйлчилгээ

  • Блокчейн платформ хөгжүүлэлт
  • Блокчейнд суурилсан аппликэйшн хөгжүүлэлт